Рамзан Кадыровыг Донецкийн Баатарын одонгоор шагнав

2022 оны 10 сарын 04

Бүгд найрамдах Донецк ард улс гэж өөрсдийгөө зарлан тунхагласан Донецк мужийн тэргүүн Денис Пушилин Чеченийн тэргүүн Рамзан Кадыровыг Донецк ард улсын Баатарын одонгоор шагнажээ.

Денис Пушилин Чеченийн тэргүүний одонг тус улсын төлөөлөгч нарт гардуулж буй зургаа Telegram сувагтаа нийтэлсэн байна.

Тэрбээр Кадыровын талаар “Тэр зэвсэг барин манай их Оросыг хамгаалсан. Танд маш их баярлалаа. Хамгийн гол нь Рамзан Ахматовичид Донбассын төлөө хийсэн, хийсээр байгаа зүйлд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.
 

Пушилины Чеченийн төлөөлөгч нартай нийсэн уулзалтын үеэр мөн Донецкийн тэргүүнийг Кадыровын одонгоор шагнах тухай тогтоолыг уншиж танилцуулсан байна. Пушилин боломж гарангуут Грозный хотод очихыг хүсэж буйгаа илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(178.174.229.45) 2022 оны 10 сарын 04

Galzuuchuud kkk ineedtei yum daaa

0  |  0
Zochin(64.119.21.8) 2022 оны 10 сарын 07

Nudee olson shagnal bna..

2  |  0
La vlaa(202.126.90.131) 2022 оны 10 сарын 04

Nargiantai yum Uls bolj togliod

1  |  2
Zochin (202.126.90.45) 2022 оны 10 сарын 07

Ramzan Kadiirov uneheer baatar shuu !! Zuv shagnal

4  |  1
Top