Донецкийн тэргүүн Денис Пушилин 1995-2004 оны хооронд төрсөн иргэдийг цэрэгт татах тухай зарлиг гаргажээ.
Зарлигт мөн дотоод хэргийн яам, прокурорын газар, төрийн алба хаагчдаас бүрдсэн тусгай анги нэгтгэл байгуулах тухай заажээ. Түүнчлэн, 55-аас дээш насны эрчүүдийг сайн дурын үндсэн дээр дайчлахаар болжээ.
-Донбассыг хамгаалагчдад илүү орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, танк, их буу шаардлагатай байна гэж Донецкийн босогчдын “Восток” батальоны орлогч дарга Александр Семенов мэдэгджээ.
-БНХАУ-ын эрх баригчид ОХУ Донецк, Луганскийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрсний дараагаар нөхцөл байдлыг хурцатгахаас сэргийлэх нь туйлын чухал гэж үзэж байна. Тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбиний мэдэгдсэнээр, Хятад улс оролцогч талуудыг хүлээцтэй хандахыг уриалж байна. Үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатай. Украины талаар БНХАУ-ын баримталж буй байр суурь өөрчлөгдөхгүй. Хятад улс аливаа зөрчилдөөнийг энхийн замаар НҮБ-ын дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байна гэж Ван Вэньбин онцолжээ. Түүний хэлснээр, Украины асуудал түүхэн хүчин зүйлсээс шалтгаалсан төвөгтэй асуудал гэв.
-ЕАБХАБ-ын тусгай баг Украины хүчнийхэн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж буйг баталсан тухай Луганск мэдээлжээ.
Энэ сарын 21-нд гаргасан тайландаа тус баг Украины хүчнийхэн иргэдийн орон сууц, үйлдвэрийн газруудад цохилт өгснийг баталжээ.
-Донецк, Луганскаас ОХУ-д нүүлгэн шилжүүлсэн дүрвэгсдийн тоо 80 мянгыг давжээ. Тэдний 50.5 мянга нь Украины иргэншилтэй бол 30 мянга гаруй нь Оросын иргэд байна. ОХУ-ын Орлов муж дүрвэгсдэд ажлын байр гаргахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 5 )
Тэнэг удирдагчдаас болж олон украйн залуус үрэгдэх вии дээ..орос украйныг хэзээ ч нато д элсүүлэхгүй.шаардлагатай бол цөмийн дайн болгоно.бас барууныг. цохино орос шийдсэн бол тултал явна 1941 оны орлс биш\nАмерикийг ч зүгээр орхихгүй.
delhin horiotoi hemin dain mongold 21 jil armeni aluurchin hun alj bank bilaja abdin. 10 jilin oros surguulin 5 angiar nobishok alsinma.mini ohin bas nobishok zolios bolod. bur alchal. hohirosn mongo ogdogin alj ogloo thank you geel. chiggis amree delhid uldsen bailgui dee.
ulaanbaatar mongol olon armeni yargachin aluurchin nobshok heregeld ih olon hunig 24 jil alj hidad.
mongold 24 jil nobishok heregeld hun aldag bilee. ba sbank komapni mongo bulaaj abhin tuld nobishok tuba tobd holsoni aluurchin hun aljinaa.
Дайн битгий гараасай даа.Зарим хүмүүс дайн гарахад баярлаад бхын.Манайд бол бензин нэмэглээд л хомсдол үүсээд л вм юм л хэцүүднэ дээ