В.Зеленський: Ирэх намраас Украинд үйлдвэрлэсэн пуужингаар Оросыг бөмбөгдөж эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский төрийн мэдлийн “Телетон” агентлагт өгсөн ярилцлагадаа ирэх намраас эхлэн Украинд үйлдвэрлэсэн пуужингаар Оросыг бөмбөгдөх магадлалтай тухай ярьжээ. Түүний хэлснээр Украины “Fire Point” компанид үйлдвэрлэж буй баллистик пужингууд 2-3 сарын дотор зэвсэглэлд нэвтрүүлэхэд бэлэн болох аж.

Ройтерс агентлагийн мэдээлснээр “FP7” нэртэй баллистик пуужинг зэвсэглэлд хэрэглэх зөвшөөрөл олгож байгаа бөгөөд энэ үйл явц сар хүрэхгүй хугацаанд үргэлжилнэ. Түүгээр ч зогсохгүй алсын тусгалтай “FP9” пуужинг 11-р сарын үүлээр бэлэн болгохоор ажиллаж байгаа ажээ.

Украины хөгжүүлж буй “FP7” нэртэй баллистик пуужинг Европын есөн оронтой хамтран АНУ-ын “Патриаот” системтэй төстэй байдлаар бүтээж байгаа юм. Украины “Fire Point” компанийн захирал Ирина Терех хэлэхдээ “2027 оны хоёрдугаар улирал гэхэд пуужин эсэргүүцэх систем бүрэн утгаараа ажиллаж эхлэх зорилт тавиад байна” гэжээ. Тус компани ОХУ-ын нутгийн гүнд одоо цохилт өгөөд байгаа “FP-1”, “FP-2” нэртэй дронуудыг голчлон үйлдвэрлэдэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top