Донецкт энгийн иргэн рүү гал нээжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 23

Бүгд найрамдах Донецк улс гэж өөрсдийгөө зарлан тунхагласан Украины Донецк мужийн Ардын цагдаагийн газраас мэдээлэл хийжээ. Мэдээлэлд өгүүлснээр Укрианы цэргийнхэн өчигдөр энгийн иргэнийг шархдуулсан байна. Ардын батальон “Айдар”-ын цагдаа нар энгийн иргэнийг саатуулж, мөнгө, хувийн эд зүйлийг нь авчээ. Тэрбээр зугтахаар оролдох үеэрээ шархадсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.

Бүгд найрамдах Донецк улсын Ардын цагдаагийн газар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны нийгэмлэгийн шинжээч нарыг болсон явдлын мөрөөр ажиллах хэрэгтэй гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top