Ираны хаданд авирагч Эльназ Рекаби ням гарагт Сөүлд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд хижабгүй оролцсоноосоо болж шоронд хоригдож магадгүй болоод байна.
Тамирчин бүсгүй хижаб өмсөлгүй зүгээр л үсээ боогоод тэмцээнд оролцжээ. Бүсгүй энэ үйлдлээрээ Ираны 1983 онд баталсан олны өмнө биеийн ил хэсгүүдээ нуугаагүй эмэгтэйчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, торгууль ноогдуулна гэсэн хуулийг зөрчсөн байна.
Эльназ Рекаби 43 жилийн дараа ийм үйлдэл гаргаж буй хоёр дахь тамирчин эмэгтэй юм. Иран бүсгүй энэ үйлдлээрээ хижабаа буруу өмссөн гэж баривчлагдаж, амиа алдсан 22 настай Махса Аминигийн үхлийг эсэргүүцжээ.
Хаданд авирагч бүсгүй Сөүлд болсон Азийн аваргын тэмцээнд дөрөвдүгээр байрт орсон байна.
Эльназ 2021 онд Москва хотод болсон дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Бүсгүй уг тэмцээнд оролцохдоо хижабтай авирсан юм.
Хижабыг исламын дэг жаягаас өөрөөр өмссөн гэж баривчлагдан, цагдаа нарын гарт амиа алдсан 22 настай Махса Аминигийн үхлийн дараа Иранд есдүгээр сарын 16-нд эсэргүүцлийн жагсаал эхэлсэн билээ.
Албан бус мэдээллээр эсэргүүцлийн жагсаалын үеэр 130 гаруй хүн амиа алджээ.
Гудамж талбайд жагсаж байгаа хүмүүс Махса Аминигийн зургийг барин “Цагдаа нар алуурчин”, “Дарангуйлагч сөнөтүгэй”, “Эрх чөлөөт Иран” зэрэг уриа лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж буй.
Мөн эмэгтэйчүүд хижабаа тайлж хаян, шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө