УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Энэхүү хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Тэгвэл уг хуулийн төслийг дөрөвдүгээр бүлэгт шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох талаар тусгажээ.
16 дугаар зүйл. Шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгох
16.1. Дараах тохиолдолд шүгэл үлээгч эрх бүхий байгууллагад мөнгөн урамшуулал авах өргөдлөө гаргаж болно:
16.1.1. Авлигын эсрэг хуулийн 33.2-т заасны дагуу улсад хохирол учруулсан этгээдийн эд хөрөнгө, орлогыг хураасан;
16.1.2. хуульд заасны дагуу зохих торгох ял, торгох шийтгэл оногдуулсны дүнд төлөх ёстой байсан төлбөрийг төлүүлсэн.
16.2. Эрх бүхий байгууллага шүгэл үлээгчийн ирүүлсэн өргөдлийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор Мөнгөн урамшууллын зөвлөлөөр өргөдлийг хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
16.3. Мөнгөн урамшууллын зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг Авлигатай тэмцэх газар батална. Бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, цагдаагийн байгууллага, гаалийн байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл байна.
16.4. Мөнгөн урамшууллын зөвлөл нь энэ хуулийн 16.1-д заасан орлогод хамаарах үнийн дүнг дараах хувь, хэмжээгээр тооцон мөнгөн урамшуулал олгоно:
16.4.1. тавин сая хүртэл төгрөгийн 15 хувийг;
16.4.2. тавин саяас хоёр зуун тавин сая хүртэл төгрөгийн 10 сая төгрөг дээр 50 сая төгрөгөөс давсан дүнгийн 12 хувийг;
16.4.3. хоёр зуун тавин саяас нэг тэрбум хүртэл төгрөгийн 36 сая төгрөг дээр 250 сая төгрөгөөс давсан дүнгийн 10 хувийг;
16.4.4. нэг тэрбумаас хоёр тэрбум хүртэл төгрөгийн 113 сая төгрөг дээр 1 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 6 хувийг;
16.4.5. хоёр тэрбум, түүнээс дээш төгрөгийн 173 сая төгрөг дээр 2 тэрбум төгрөгөөс давсан дүнгийн 4 хувийг.
16.5. Мөнгөн урамшууллын хэмжээ нь 100 мянган төгрөгөөс 1 тэрбум 500 сая төгрөг хүртэл байна.
16.6. Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллээр шүгэл үлээсэн тохиолдолд энэ хуулийн 16.4-т заасан мөнгөн урамшууллын хэмжээний 50 хувийг тооцож олгоно.
16.7. Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэх асуудлыг шүгэл үлээгчийн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, шүгэл үлээгчид албан бичгээр мэдэгдэнэ.
16.8. Эрх бүхий байгууллага мөнгөн урамшуулал олгох эсэхтэй холбогдуулан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 16.7-д заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
16.9. Энэ хуулийн 16.8-д заасан нэмэлт мэдээлэл шаардлагатай тохиолдолд холбогдох материал, тайлбар ирүүлэхийг мөнгөн урамшуулал хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллагаас хүсэж болно. Мөнгөн урамшуулал авахыг хүссэн өргөдөл гаргагч, лавлагаа, тодорхойлолт гаргах эрх бүхий этгээд, холбогдох байгууллага энэхүү хүсэлтийг хангах үүрэгтэй.
16.10. Энэ хуульд заасны дагуу шүгэл үлээгчид мөнгөн шагнал олгоогүй тохиолдолд шүгэл үлээгч энэ талаар эрх бүхий байгууллага, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно.
16.11. Нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй үйлдлийн талаар шүгэл үлээгчид мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон журмыг Мөнгөн урамшууллын зөвлөл батална.
17 дугаар зүйл. Мөнгөн шагнал, урамшууллыг буцаан авах, хасаж тооцох
17.1. Шүгэл үлээгч энэ хуульд заасантай адил үндэслэл, шалтгаанаар бусад хууль тогтоомжийн дагуу мөнгөн урамшуулал авсан тохиолдолд Мөнгөн урамшууллын зөвлөл уг авсан хэмжээгээр мөнгөн урамшууллын мөнгөн дүнгээс хасаж тооцно.
17.2. Эрх бүхий байгууллага дараах тохиолдолд олгосон мөнгөн урамшууллыг буцаан авах талаар шүгэл үлээгчид мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэнээс хойш гурван сарын дотор шүгэл үлээгч нь мөнгөн урамшууллыг буцааж өгнө:
17.2.1. мөнгөн урамшууллыг хуурамч баримт бичиг бүрдүүлж, эсхүл үндэслэлгүйгээр олж авсан;
17.2.2. энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг зөрчиж мөнгөн урамшуулал олгосон;
17.2.3. мөнгөн урамшууллын дүнг буруу тооцож олгосон.
17.3. Шүгэл үлээгч энэ хуулийн 17.2-т заасан хугацаанд мөнгөн урамшууллыг буцааж өгөөгүй тохиолдолд эрх бүхий байгууллага энэ асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно.
18 дугаар зүйл. Шүгэл үлээгчид нөхөн төлбөр олгох
18.1. Шүгэл үлээгч, түүний хамаарал бүхий этгээдэд энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авахад гарах зардлыг холбогдох хуульд заасны дагуу зохицуулна.
18.2. Шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээдэд хамгаалалтын арга хэмжээ авснаас гадна болон хамгаалалтын арга хэмжээ аваагүйн улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр авах хүсэлтээ доор дурдсан үндэслэлээр гаргаж болно:
18.2.1. шүгэл үлээсэнтэй холбогдуулан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого илтэд буурсан;
18.2.2. тухайн гэмт хэргийн хохирогч болж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол улам муухай болохнээ дээ,биө биеэ матаж тагнах уралдаан зарлачлаа,