Дуучин, жүжигчин Селена Гомес өнгөрөгч долоодугаар сард болсон 30 насныхаа төрсөн өдрөө хуримын сэдэвтэй зохион байгуулжээ. Хурим хийхийн тулд заавал хамтрагчтай байх шаардлагагүй хэмээн үзсэн тэрээр "Би одоо гэрлэх болсон гэж бодсон учраас хуримаа хийсэн" гэжээ.
Түүний уг хуримын сэдэвт төрсөн өдөрт Майли Сайрус, Оливиа Родриго, Франсия Раиса, Камила Кабелло, Билли Айлиш зэрэг алдартнууд хүрэлцэн иржээ. Селена Гомес тэдний тухай "Бид сайхан хөгжилдөж байтал Кара Делевинь гаднаас тайчигч охидтой хамт орж ирсэн. Санаанд оромгүй гайхалтай үдэш болж өнгөрсөн" хэмээн "Rolling Stone" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Селена Гомесийн "My Mind And Me" хэмээх нэртэй баримтат кино орон нутгийн цагаар энэ сарын 4-ний өдөр нээлтээ хийнэ. Уг баримтат кинонд тэрээр хүнд өвчнийхөө тухай болон хоёр туйлт сэтгэцийн эмгэг, хувийн амьдрал, уран бүтээлийнхээ тухай дэлгэрэнгүй ярих аж.
Сэтгэгдэл ( 0 )