Д.Бямбасүрэн: Монголчууд үнэний хорвоод амьдармаар байна 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 05

 Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнг “Өглөөний зочин”-ы хойморт урьж, улс орны тулгамдсан асуудал, эдийн засгийн сэдвээр ярилцлаа.


Түрүүч нь  № 206 /3761/ -д

-“УИХ нь өөрөө олигархиудын гарт орчихсон төр хөдлөхөд их хэцүү байдаг юм байна. Энэ бол Засгийн газрын хувьд зовлон” гэж та  хэлсэн. Үүнийгээ тодотгоно уу?

-Энэ зовлон юугаар илэрдэг вэ гэвэл хамгийн түрүүнд мөнгөн дээр, мөнгөний бодлого дээр илэрдэг. Сүүлийн 20 жилд Монголд мөнгөний нийлүүлэлт 42 дахин өслөө. Үйлдвэрлэлийн хэмжээ биет байдлаараа бол гурав дахин өслөө. Энэ дундаас юу харагддаг вэ гэхээр нэн тэргүүнд цаасан мөнгө өсөж байна гэж харагдана. Энэ юу вэ. Төрийн бодлого санхүүгийн мөнгө хүүлэх капиталын гарт орчихоод байна шүү дээ. Үүнийг хэн хариуцдаг вэ. УИХ хариуцдаг. Сая мөнгөний бодлогыг УИХ дээр хэлэлцэж байхыг би телевизээр харлаа. Монголбанкны Ерөнхийлөгч нь бага ч гэж чамгүй “Засгийн газар энэ асуудалд анхаармаар байна. Үнэт цаасны хороо ийм зүйлд анхаармаар байдаг” гэсэн зүйлүүд  бичээд ирж л дээ.

Гэтэл Засгийн газрын гишүүд урдаас нь мянга түм асуух юм. “Мөнгөний бодлого олхиогүй байгаа, хэн хариуцах юм бэ. Чи хэл”  гээд л. Нөгөөх нь бултаад л, асуудлаа УИХ-д оруулж байгаа хүн яаж “Та нар хариуцах ёстой” гэж хэлэх вэ дээ. Үнэндээ Монголбанкыг Засгийн газар хариуцдаггүй. УИХ хариуцдаг. Мөнгөний бодлогыг УИХ өөрөө барих ёстой юм. Гэтэл сүүлийн 20-30 жил төрийн дээд байгууллага УИХ маань мөнгөний бодлогоо гараасаа алдчихаад явж байна. Би заримдаа шоглож боддог юм. Монголчуудын шог ярианд “Гүүнд хайртай морь” гэсэн хэллэг бий. Хөөрхий морь агтлуулсан амьтан тэр гүүг дагаад дагаад яах вэ дээ. Түүнтэй адил манай УИХ өөрийгөө олигархиуд, санхүүгийн мөнгө хүүлэх капиталд агтлуулчихаад  байж байгаа. Гишүүд нь өөрсдөө банк, банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой, ах дүү төрөл төрөгсөд нь холбоотой. Эд нар мөнгөний бодлогыг явуулахад гол саад болж байна. Энэ нь  Засгийн газрын асуудал биш. Мөнгөний бодлогод гар дүрэх ямар ч боломжгүй. Төрийн тогтолцооны томоохон гажуудлын нэг илрэл нь энэ шүү дээ.

-Мөнгөний бодлогод ч, төсөв дээр ч ярьсан нэг асуудал бол валютын нөөцөө хадгалах, урсгалыг нь нэмэгдүүлэх тухай. Манай валютын гол бүрдүүлэгч нь уул уурхай байдаг. Монгол Улс олсон жаахан валютаа алдахгүй байх, нэмэгдүүлэх тухайд ямар бодлого барих ёстой юм бол оо?

-Наадахыг чинь би үнэхээр гайхаж байгаа. Статистикийн мэдээ, тоо баримтыг гаргаад харах юм бол 2016 оноос хойш Монгол Улс зургаан тэрбумын эерэг тэнцэлтэй байгаа. Гэтэл тэр нь улам хорогдоод байдаг. Тэгвэл саяхан хоёр асуудал гарсан. Нэгдүгээрт, жил тутам хоёр гурван тэрбум ам.долларын экспорт гаргаж байгаа Оюу Толгой мөнгөө Монголд оруулж ирэхгүй байгаа шүү дээ. Экспортын тоо ярьдаг, мөнгө нь орж ирдэггүй. Гэтэл саяхан Эрдэнэс Тавантолгойн асуудал гарч ирлээ. 2.8 тэрбум ам.доллар хүртэл нөөцийг Монголд оруулж ирээгүй.

Нүүрсний компани валютын тэр нөөцийг гадуур өөр улстай өөр зүйл ярьж тийш нь зарцуулаад оронд нь гадаадын компаниудаар барилгын ажил хийлгэдэг гэнэ үү, юунд ч гэнэ үү зарцуулаад сууж байдаг. Ерөөсөө валютын бодлогоо арван хурууныхаа завсраар гоожуулчихсан юм байна  гэж би ойлгож байгаа шүү дээ. Эзэнгүйдсэн юм байна.Энэ бол УИХ-ын өөрийнх нь  алдаа. Юугаа хийж суудаг юм бол. Өөрсдөө мэдэхгүй юм бол “Даахгүй нохой булуу хураана” гэдэг шиг тэр ч харьяална, энэ ч харьяална гээд авдаг. Тэгээд сул тавиад туучихсны илрэл шүү дээ. Хэрэв валютын бодлогоо  зөв бариад, орж ирсэн валютыг Монголын банкаар заавал дамжина гээд эндээс нь хяналт тавьж, хуваарилж байсан бол байдал огт өөр явна.

Статистикийн мэдээ аваад үзэх юм бол өнгөрсөн жил 20-иод тонн алт олборлосон байгаа юм. 20 биш шүү дээ, тэр бол 40 тонн. 20 тонн алт гэдэг чинь Монголын өөрсдийн аж ахуй нэгжүүдийн олборлосон нь. Оюу Толгойн хүдэр дотор 17-20 тонн алт гарч байгаа. Тэр алтыг гадаадад аваад гарчихаар хэчнээн алт өгснөө мэдэхгүй, ер нь яаснаа ч мэдэхгүй ямар ч тооцоогүй сууцгааж байна. Үүнээс цааш хэтрээд ярих юм бол мэргэжлийн хүний үг болчих байх л даа.

-Тэр л үгийг сонсох гэж бид  таныг зорьж ирсэн шүү дээ?

-Монголын төлбөрийн баланс  дандаа худлаа гардаг. Би жил болгон төлбөрийн балансыг нь хараад бодож суудаг юм. Энэ жил хэчнээн орлого орж, хэчнээн зарлага гарч юу үлдсэн юм бэ гээд. Гэтэл Оюу Толгойн экспорт байхгүй. Төлбөрийн балансад огт тусдаггүй. Одоо байтлаа Эрдэнэс Тавантолгойнхоос ч тусахгүй болох нь. Байхгүй мөнгийг төлбөрийн балансад тусгаж, экспортын орлого гэж оруулна гэдэг өөрийгөө мэхэлж байгаа хэрэг, бусдыг ч мэхэлж байгаа хэрэг. Төлбөрийн баланс бол төлбөрийн баримт дээр үндэслэж хийдэг тайлан тэнцэл шүү дээ. Энэ маань зөв гарч чадахгүй байна. Ер нь валютыг хэмнэх талаар сая Сангийн сайд нь хэлэхдээ улс орнууд валютаа хэмнэх бодлого баримталж байна. Ийм бодлого явуулъя гэж байна. Хамгийн түрүүнд энэ нь юу гэж ойлгогдож байна гэхээр дотоодын валютынхаа ханшийг бууруулаач  л гэсэн үг шүү дээ.

Сангийн сайд Валютын санд очоод төгрөгийн ханшийг унагана гэсэн амлалт аваад ирсэн гэж би дотроо бодож байгаа. Нөгөө талаас валютын нөөцөө нэмэгдүүлье гэж байна. Валют олдог баялгаа нэмэгдүүлье, гүйлгээнд нь хяналт тавья гэдэг бол зөв асуудал. Гэхдээ одоо валютын нөөцийн хатуу хяналттай, нарийн тооцоотой байхгүй бол энэ их бужигнааны үед юу ч тохиолдож магадгүй. Одоо ОХУ л гэхэд 300 тэрбум ам.доллараа алдчихаад сууж байна. Гаднын банкуудад хадгалуулсныг нөгөөдүүл нь шууд авчихсан. Хадгалах бус хурааж авна  гэсэн асуудлыг нөгөө талаас нь ярьж байна. Тийм байдалд хүрч болно шүү дээ. Тиймээс валютаа хаана хадгалах вэ гэдгээ бас л бодох хэрэгтэй болно.

-Экспортоо нэмэгдүүлнэ гэхээр уул уурхайгаас өөр юм бараг байхгүй. Манайх үйлдвэр­лэгч биш байгаад байдаг нь зов­лон­той. Бусад салбарын болом­жийг та тооцож үзэж байв уу?

-Бодоод үз дээ, экспортыг нэмэгдүүлнэ гэхээр манайхан махаа боловсруулъя, арьс ширээ боловсруулъя гэдэг. Энэ зөв. Гадагшаа борлуулж болох бүхнийг аль болох технологи, мэдлэг нааж гаргах хэрэгтэй. Нүүрс гэхэд л коксжих нүүрс хэчнээн тонныг гадагш гаргадаг вэ. Түүнийгээ кокс болгоод гаргавал ямар байх вэ. Жишээ нь, Оюу Толгойн зэсийн баяжмалыг боловсруулах юм бол жилдээ 17-20 тонн алт, 100 тонн цагаан мөнгө, дагалдах ховор металлууд рени, селен гээд бүгд тусдаа үнэлэгдээд явчихна. Ер нь өнгөт металлын үйлдвэр дээр ашгийн 70 хувь нь сүүлчийн технологийн шатанд гардаг. Гэтэл бид анхны шат болох баяжуулалт хийгээд гадагш нь гаргаад байгаа. Нүүрсээ коксжуулах хэрэгтэй юм. Нөгөө талд валютаа хэмнэхдээ газрын тосны үйлдвэрээ ашиглалтад оруулна байгаа даа. 2022 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй анх яригдаж байсан. Тэр нь явсаар байгаад 2027 онд болчихож байгаа юм уу гэж бодогдсон.

Монголчууд яаж амьдарч байна гэдгийг харахад заримдаа даанч дээ гэж дуу алдмаар. Хөдөө очсон хотын худалдаачид малыг нь нядалж аваад арьс, өлөн хоёрыг нь нэг дор үнэлж авангуутаа өлөнг нь аваад арьсыг нь хог дээр хаячихаад явж байна. Зарим нядалгааны цэгүүдээр хонины сүүл авах хүн олдохгүй. “Нохойн хоол хийх гэхээр нохой таргалах гээд байна гэж дургүйцээд  хүмүүс авахгүй байна” гэсэн яриа гарч байна. Энэ чинь юу болж байна вэ. Амны хишиг буянаа хаяна гэж байх уу. Тэгсэн атлаа  гахайн өөхийг 20-30 мянган төгрөгөөр аваад байгаа юм. Хонины ураг сүүл гэдэг чинь гахайн өөхнөөс илүү юу гэхээс дутуугүй шүү дээ, чанараараа. Манайхан иймэрхүү байдлаар баялагтаа хандах юм бол арчаагүй гэхээс яах билээ. Миний бодоход нэн тэргүүнд боловсруулах үйлдвэрүүдээ л хөгжүүлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд бас нэг механизм нь байхгүй. Жишээ нь, уул уурхайн үйлдвэрүүд өөрийн өртгөөсөө 86 хувийн ашигтай байхад, боловсруулах үйлдвэрүүд 20 хувийн ашигтай. Хэн тэр рүү хөрөнгө оруулалт хийх вэ. Бүгдээрээ уул уурхайн хувьцаа худалдаж авахыг бодно биз дээ. Өөрөөр хэлбэл, төрийн механизм буруу байна. Ашигт малтмалын нөөцийн төлбөр, татварын бодлого бол үүнийг зохицуулахад зайлшгүй шаардлагатай. Боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэхгүйгээр бид хөгжил ярихад хэцүү.

-Монгол Улс энэ жил айлчлалын хөлд дарагдсан. Үр дүнг нь хэвлэлүүд янз бүрээр л тоймлосон. Харин та ямар дүгнэлт хийв?

-Миний бодоход одоогийн монгол төр, Ерөнхийлөгчийн түвшинд, Ерөнхий сайдын түвшинд гэж ярихад үндсэндээ Монголын гадаад бодлого энэ жил нэлээд үр дүнтэй байна. Дэлхий ертөнц зөрчил тэмцэлтэй, хэн хаашаа вэ гэдэг асуудал тулгарч байна. Энэ үед, ийм айлчлалуудын үед, манайхны төр барьж байгаа хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд ямар ч байсан хоёр хөрштэйгөө ямар ч байсан нэлээд хүчтэй бас тогтвортой харилцаатай болж чадлаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-тай шатахууны үнийг 2027 он хүртэл тогтворжууллаа. Энэ хүнд үед эдийн засгийг донсолгох, дотроос нь инфляц хөөрөгдөх нэг том хүчин зүйлийг гартаа барьж авлаа гэсэн үг шүү дээ. Төмөр замын асуудал, нүүрсний экспорт нийлүүлэлтийн асуудлаар боломжийн яриа хэлцэл хийж авлаа. Энэ бол зах зээлээ тогтворжуулж байгаа асуудал. Орос, Хятад хоёртой хийн хоолойн асуудал, төмөр зам, авто замын асуудлаар тохиролцлоо.

Өөрөөр хэлбэл, энэ хүнд үед монгол орон хоёр хөрштэйгөө аль болох үр бүтээлтэй, тэгш, шударга харилцаатай байх зарчмыг хэрэгжүүлэхэд энэ жил ахиц гарлаа. Мэдээж улс орнууд янз бүрээр харж, Монголыг одоо хаашаа явах нь вэ, хэнийг дагах нь вэ гэж харах л байх. Гэхдээ Монголын өөрийн үндэсний эрх ашиг нь Монголд найрсаг хандаж байгаа аль ч улс орны хувьд бид нээлттэй, мөн тэдний эрх ашигт хор хохирол учруулахгүй эерэг байр суурь дээр байх ёстой. Нөгөө талаас Монгол орон бүс нутагтаа амьдарч байгаагийнх хэдийгээр хүч чадал бага, нөлөө багатай ч гэлээ хоёр хөрштэйгөө хамтын ажиллагаагаа аль болох хөгжүүлэх, энэ бүс нутгийн улс орнуудын  эдийн засгийн хөгжилд өөрийн бололцооны хэмжээнд хувь нэмрээ оруулах л ёстой. Тэр чиглэл рүү гадаад бодлого нэлээн үр ашигтай явлаа гэж би бодож байгаа.

-Би ярилцлагын эхэнд танаас энэ цаг үед монголчууд яаж амьдрах вэ гэж асуусан. Саяын хариулттай холбогдуулж дахиад ч асуумаар санагдаж байна?

-Бид үнэний хорвоод амьдрах ёстой. Худал мэдээллийн хүрээнд, аль нэг талын ухуулгыг дагаж савж болохгүй. Би хэвлэлээр гарч байгаа мэдээ, мэдээллүүдийг харж, сонсож л суудаг. Сая аравдугаар сарын 17-нд Украины ерөнхийлөгч В.Зеленский Оросууд Каховскийн цахилгаан станцыг нураах гэж байна, бөмбөгдөх гэж байна гэж дэлхий даяар шуугиан тарьсан. 19-ний өдөр Монголын телевиз Украины Ерөнхийлөгч ингэж ярьж байна гээд В.Зеленскийн ярьсан зүйлийг бүрэн нэвтрүүллээ. Хүмүүс ойлгохдоо нөгөө Орос нь очоод Украины усан цахилгаан станцыг дэлбэлж живүүлэх нь гэж бодож байгаа. Гэтэл 23-24-нд шилжих шөнө Украиныхан нөгөөх усан цахилгаан станц руугаа 19 пуужингаар харвалаа. 16-г нь оросууд замаас нь устгасан. Гурав нь халь мөлт онож, их хор хохирол учруулж чадаагүй. Тэгэхээр хэн тэр станцыг устгах гэсэн байна. Хэн тэр олон хүнийг усанд живүүлэх гэсэн байна вэ. Монголчууд үнэнийг мэддэг байх хэрэгтэй.

Пуужингаар буудсан хүн үү. Буудах гээд бэлтгэл хийж байна гэж өмнө нь оросууд  анхааруулж  байсан. Дэлхий даяар ярьж л байсан. Гэтэл бид оросуудыг эд нар худлаа ярьж байна гээд Украины Ерөнхийлөгчийг Монголд сурталчилж эхэлж байна шүү дээ. Энэ юуг харуулж байна гэхээр монголчууд үнэний орчинд амьдрах, үнэнийг ойлгож амьдрахад бидэнд хүчин чармайлт хэрэгтэй байна. Гадныхны ятгалгаар юм уу, тал засах байдлаар зөрчилдөж байгаа улс орнуудыг нэгийг нь буруутгаж, нөгөөг нь зөвтгөх хэрэггүй юм. Үнэн учрыг олж ойлгуулах нь л Монголд хэрэгтэй юм.

-Монголын ард түмэн таныг сонсдог, таны юу хэлэхийг хардаг, хүлээдэг шүү дээ. Энэ ярилцлагын төгс­гөлд монголчуудад, манай уншигч­дад хандаж та юу хэлэх бол?

-Дэлхий хурдтай өөрчлөгдөж  байгаа энэ цаг үед монголчууд  бүтээгч хүч чадал, дасан зохицож, тэвчиж туулах чадвараа дээд зэргээр дайчлах хэрэгтэй. Энэ бол хямрал, зовлон дунд хөвнө гэсэн үг биш. Бүтээх чадвараа дээшлүүл гэж байгаа юм. Газар сайгүй  хүнсний ногоогоо тариад идчихдэг байх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам ирэх жил 85 хувийг нь бид хангана, бусдыг нь гаднаас авна гэж байна лээ. Яагаад 100 хувь дотоодоосоо хангаж болохгүй гэж, нарийн ногоогоор. Яагаад хүлэмжийн аж ахуйнууд бий болгож, хөгжүүлж, хувиараа ногоо тарьсан иргэдээ урамшуулж, зах зээлийг нь нээж өгч  болдоггүй юм бэ. Бид бүтээж амьдрах чадвараа дээшлүүлэх нь гол юм. Дэлхий даяараа хэмнэлтийн горимд шилжлээ. Бурхны хишгээр амьдрах тэр номлол үеэ өнгөрөөлөө. Тийм болохоор монголчууд өөрсдийн  нэг төгрөгөө ч болов хэмнэлттэй зарцуулж сурах хэрэгтэй байна. Энэ хоёрыг бодож явбал бид дараагийн сайн сайхан үетэй золгож чадах байх.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.52.77) 2022 оны 12 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
DR. PRADHAN(197.211.52.77) 2022 оны 12 сарын 31

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW\n

0  |  0
5(66.181.160.30) 2022 оны 11 сарын 06

бодит үнэнг л ярьж

0  |  0
Бямбасүрэн гуайд(192.82.73.172) 2022 оны 11 сарын 06

Үнэний хорвоод монголчууд амьдармаар байна гэсэн мэргэн үгэнд чинь биширч байна аа монголчууд. Гэхдээ Засуулсан нохой зассан эзэндээ янаг гэдэгдээ. Буриад зон олныг орсууд яаж геноцидоллоодоо сана. гэтэл одоо энэ өвгөн дайны түрэмгийлэл үйлдэж орчин цагийн булай болж буй оросыг өмөөрч суух юмдаа. яавч орос буруутай, хүний нутагт түрэмгийлж аллага хядлага үйлдэж буй орсуудын хөрөнгө мөнгийг царцааж дайнд сүйдсэн укранд олгох нь шударга явдал, олон улсын шүүхээр путлер тэгүүтэй оросын удирдлаг-үүхэлдэйнүүдийг шүүж яллах нь шударга ёсонд нийцнэ шүү Бямбасүрэн гуай та эрх биш үүнийг бодох бизээ.

0  |  1
Авирмэд(202.55.188.121) 2022 оны 11 сарын 07

Банк бус санхүүгийн байгууллагууд гэдэг нь эмиссмйн их хэмжээний мөнгө могол банкнаас гаргаад цаасан мөнгө гүйлгээнд их хэмжээгээр гаргаж ханш унгааж баллаж буй эрх мэдэлтнүүдийн хулгайн байгууллага юм.

1  |  0
Би бна(103.212.119.99) 2022 оны 11 сарын 05

ТА. Ч өөрөө п.очирбата ардчлалын залуустай нийлж тэдэнд сайн хүн болох гэж мрнголын 2 тонн гаруй алтыг нууцаар анrлид хүргүүлжбсан \nочирбатын даалгавраар таны заавpaap тэр алт нууцаар англи хүрч бсан их мэдэгч дүр эсгэх хэрэггүй дээ

0  |  0
Зөнч(66.181.180.179) 2022 оны 11 сарын 06

Үйлдвэрлэл хөгжүүлэхгүй бол бидний амьдрал сайжрахгүй.Бямбасүрэн гуайн банхар Манай банхар биш орос банхар байсан шүү,бас таны ярианаас харвал таны ам өөрийг яривч сэтгэл дотроо оросыг шүтсэн хэвээрээ байна.Одоо болио,өдий насан дээрээ түрэмгийлэгчдийг дэмжсэн юм ярьж байх ч гэж дээ.Тусгаар улсын нутагт Хүүхэд, энгийн иргэдийг нь хядаж байхад зөвтгөсөн аястай,усан цахилгаан станцаа өөрсдөө пуужиндлаа гэх шиг ,эрэгцүүлэн бодож худал хуурмагийг ялгах,нас намба хүнлэг сэтгэл чинь хаачив аа,эсвэл зөнөчихөө юу? өдий насан дээрээ алуурчдыг зөвтгөх гэж!

1  |  3
(192.82.74.70) 2022 оны 11 сарын 05

hujaanudig zailuulaach,

1  |  0
З.Ариунболд. морин с(66.181.160.58) 2022 оны 11 сарын 06

Дайн оросууд л хийж эхэлсэн энэ буриад нөхөр юу хаанаас сонсож,оросын суртал нэвтрүүлгийн золиос болсон байна. Оросын дайны номнол байлдах чадвар яаж хоцрогдсон нь дэлхийн шившиг болж байна. Хичнээн олон жирийн аавын хөвгүүд энэ дайнд үрэгдэж байна. Гэтэл цэрэг дайчилгаа дарга думын гишүүд, путины охид уудад хамааралгүй байгаа. Ялангуяа Буриад Дагестанууд хэдэн зуугаараа сумны бай болж байна Укрианчууд эх орон газар нутгийнхаа төлөө байлдаж байна. Энд тэмдэглэж хэлэхэд 80 90 ээд онд Монгол улсад алба хааж байсан олон цэргийн дарга нар бидэнд сэтгэл дундуур байдаг. Учир нь 20-р тогтоол мө

1  |  3
Түүхэнд үлдэх алдаа(64.119.17.165) 2022 оны 11 сарын 06

Д.Бямбасүрэн гэж өвгөн буурал мэргэн ах минь 30 гаруй жилийн өмнө таны эрх мэдлийн алтан сэлэм барьж байх үед аварга хортой могой өндөглөх гэж өнгөрсөн зуун жилд ухаж хадгалсан нүх сүв рүүгээ зугатан бултаж байх үед та алтан сэлэмээ эргүүлэн дуусгаж шинэ үеийн хоргүй Монголдоо ээлтэй могойг дахин нэг гараанаас төрүүлэх байсан шүү дээ. Хортой могойнууд өндөглөж хэдэн арваараа үжиж одоо дийлдэхгүй болжээ. Түүхээс таньд өсөн боломжийг 2жил онцгой эрх мэдэлтэй байх үедээ та ашиглаагүй алдаа гаргасан.

3  |  0
Зочин(103.10.21.240) 2022 оны 11 сарын 06

Монголд үнэний хорвоо гэж юм байхгүй удаж бгаа өөрийн чинь үед ч үнэний хорвоо байгүйг амьддаа хэлж амжих хэрэгтэй яг хэлчих хөгшид цөөхөн үлдсэн биздээ энэ улсад сайд байсны хувьд үнээ ӨЧ

3  |  0
(103.212.119.214) 2022 оны 11 сарын 05

mongolchuud hujaagui amidarmaar bn,

1  |  0
zochin(202.9.46.182) 2022 оны 11 сарын 06

Өөрөө өмнөх сонгуулиар худлаа ярьж Баттулгыг дэмжсэн тал байгаа шүү хир их мөнгө авсан юм бол доо.хятад биш монгол банхар гэж хэлсэн үү өнөөх нь төсөвийн ард түмний мөнгийг луйвраар идэж уугаад илүү гарснаа сонгуульд цацаад л байсан.яагаад эх орон ард түмнийхээ хөрөнгөнөөс хулгайлдаг хүн эх оронч монгол банхар байхын .

4  |  2
БАТ(202.131.243.50) 2022 оны 11 сарын 07

Банк бус санхүүгийн байгууллага хэнд ч хэрэггүй татан буулгах хэрэгтэй.Иргэдийг шулахаас өөр юу ч бүтээхгүй.Баялаг бүтээхгүй,ажлын байр гаргахгүй.Банк санхүү,улс төрчдийн хулгай луйвар дунд хор найруулж амьдраад байдаг.

5  |  0
Яааг үнэнийг хэлжээ(192.82.88.98) 2022 оны 11 сарын 07

яааг үнэн

4  |  0
Top