Канье Уэст ажилтандаа хахууль өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Реппэр Канье Уэст ажлын байран дээрээ  арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргадаг байсан тухай ажилтнууд нь дэлгэх болсон. Тэдний амыг таглахын тулд Канье Уэст багагүй хэмжээний мөнгө зарцуулж, хахууль өгчээ. 

Еврей үндэстнүүдийг доромжилж, Гитлерийн хийж байсан үйл хэргийг зөвтгөсөөр ирсэн тэрээр энэхүү үйлдлийнхээ хариуд хэдэн тэрбум ам.доллараа алдахад хүрсэн. Мөн олон нийтийн сүлжээ ашиглах эрхээ хасуулсан тэрээр 30 хоногийн турш мацаг барихаар болсон гэнэ. Энэ нь түүний өдөр тутамдаа хийдэг үйлдлүүдтэй холбоотой мацаг байх болно.

Тодруулбал Канье 30 хоногийн турш насанд хүрэгчдийн бичлэг үзэхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, энэ тухай яриа ярихгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй байна гэдгээ амлажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top