“Пентхаус”-ын Чон Со Жин “Уулын сүнс”-ний дүрээр эргэн ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

БНСУ-ын "SBS" телевизийн 2020 онд гаргасан, гурван цуврал “Пентхаус” олон ангит кинонд бүтээсэн Чон Со Жинийн дүрээрээ олны анхаарлыг татаад буй  Ким Со Ён "tvN"-ийн “Tale Of The Nine-Tailed” олон ангит кинонд гол дүр бүтээжээ.

2020 онд нэгдүгээр бүлэгээ олон нийтэд хүргэж байсан “Есөн сүүлтийн домог” киноны хоёрдугаар бүлэгийг үзэгчид тэсэн ядан хүлээж байсан юм. Түүх, домгийн утга агуулга бүхий тус цуврал киноны нэгдүгээр бүлгийн эмэгтэй гол дүрийн жүжигчин Жо Бо Ах цаашид тоглож чадахгүйгээ мэдэгдснээс хойш дараагийн цувралд хэн тоглох нь кино сонирхогчдын анхаарлыг татаад байв.

TvN-ээс хоёрдугаар бүлэг хийгдэж байгаа талаар дуулгасан боловч, гол дүрийн эмэгтэй жүжигчинг зарлаагүй байсан юм. Харин аравдугаар сарын 27-нд албан ёсоор Ким Со Ёны харьяалагддаг агентлаг түүнийг тоглож байгааг баталсан байна.

“Есөн сүүлтийн домог-2”-т өмнөх бүлгийн эрэгтэй гол дүрийг бүтээсэн Ли Донг Вүк, Ким Бум нар дахин тоглож байгаа бөгөөд энэ удаагийн үйл явдал Жусон болон Японын колончлолийн үеийг өгүүлэх ажээ.

Харин Ким Со Ён үхэшгүй мөнх амьдралтай “Уулын сүнс”-ний дүрийг бүтээх гэнэ.

“Tale Of The Nine-Tailed-2” 11-р сарын 4-нд цацагдах байсан ч БНСУ даяар зарлагдсан гашуудлын өдрүүдтэй холбоотойгоор түр хугацаагаар хойшлогдоод байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top