Д.Амарбаясгалан: Орон нутгийн "Тавантолгой" хэсэг хүний өмч болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ илэрхийлж, өнөөдөр (2022.12.06) мэдээлэл хийлээ. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой"-н мөргөцөг алга болсон тухай, ам нөхцөлтэй нүүрс гаргаж байгаа нь хулгайн нэг хэлбэр тул анхааралдаа авах ёстой гэдгийг санууллаа.  

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН:

-Мөргөцөгтэй холбоотой хэргийг прокурорын байгууллага хаачихлаа гэсэн тайлбар хийж байгаа нь өөрөө асуудал юм. Монголын төрийг эзэнгүй, Монголын ард түмнийг нүдгүй, чихгүй мэт эрх мэдэл, эд хөрөнгөөр далайлгаж, байгалийн баялгийг давуу эрхээр ашигласан нь яалт ч үгүй хулгай. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд газрын доорх баялаг бол нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Өнөөдөр орон нутгийн Тавантолгой хэсэг бүлэг хүний өмч болчихсон байна. Монголын ард түмний өмчийг хэсэг бүлэг хүн эзэмшиж байна. Дээрээс нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн газар нутгаас ихээхэн хэмжээний нүүрс хулгайлсан үйлдэл болсон. Энэ бол бодитоор нүүрсний салбарт гарсан хулгай. Ам нөхцөлтэй худалдаа бол бүх боломжийг хулгайлсан явдөл. Ерөнхий сайд дөрөвдүгээр сард өгсөн мэдээлэлдээ 40 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний нүүрсний салбарын бизнес хийгдсэн нь татвар төлсөн үү, далд эдийн засаг байсан уу гэдэг асуудлыг хөндөж тавьсан. 

Харамсалтай нь, зориудаар ойлгомжгүй байдал үүсгэх санаархал сүүлийн үед явж байна. Засгийн газар өөрөө энэ асуудлыг ил болгож, хууль хяналтын байгууллагад мэдээлж, шийдвэрлэхээр зүтгээд явж байгаа гэдгийг ойлгож хүлээж авах ёстой.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(192.241.91.198) 2022 оны 12 сарын 09

arai2

0  |  0
hitad(192.241.91.173) 2022 оны 12 сарын 09

sunu2

0  |  0
oros (23.250.93.124) 2022 оны 12 сарын 09

yalna2

0  |  0
Nyamsukh.M(202.21.100.164) 2022 оны 12 сарын 08

Өмч хувьчлалаар авч болохгүй юу.Чи хүртэл 10-50 машин өөр хүний нэр дээр явуулдаг гэж тээврийн жолооч нар ярьж бна.Танай МАНнамынхан бүгд л өөр хүний нэр дээр нүүрс зөөдөг машинуудтай шүү дээ.Хотын Сумьяабазараас эхлээд зөндөө бий.Орон нутгийн жолооч нараас сайн асууж шалгах хэрэгтэй.\n

0  |  0
zochin(49.105.77.253) 2022 оны 12 сарын 06

hotiin darga gaa shalga ogthruul

0  |  0
zochin(45.124.26.70) 2022 оны 12 сарын 06

Hudlaa yarihaan bolio, ard tumen teneg bish

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 06

Hotiin darga geh Sumya hulgaich hvrtel 70 Shirheg nvvrsenii mashintai udur bvr bainga garj ordog gee biz dee.Odoo bolono turuu tseverlei turuus zailtsagaa namaaraa mapaaraa tsail.Ta muusainuudaas saaral ordond vldeedel baival .Mongol uls hetseej sain saihan bolohgvi.

0  |  0
Shar tokhoi (178.209.133.214) 2022 оны 12 сарын 06

Hudallaa shaadagaa bolio.Turuus tonil.Mongolchuudiig hvvhed chihereer huurdagaa bolio.MANiihann ard tvmenees uuchilalat guigaad zasagiin gazariin ordonoos gar .Ard tvmenii hural huralduulj .Ard tvmen zasag turuu uursuduu udirdadag hyandag togtoltsootoi bolno za.Ta nar uy gej hutsaj baisanch hench huuragdahgvi za zailaad ug.

1  |  0
.(66.181.183.19) 2022 оны 12 сарын 06

Ямар ч үр дүн гардаггүй, сайхан сайхан ярьдаг шүү миний монгол

3  |  0
Top