ЗАСГИЙН ГАЗАР: "Нүүрсний хулгай"-тай холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн /2022.12.07/ Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд 08:00 цагт эхэлсэн. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой 20 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. 

Тухайлбал, Гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад "Эрдэнэс Тавантолгой"-н танилцуулгыг сонсож, нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийх, Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай, 2022 оны улсын төсвийн тухай хуулиар батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, гүйцэтгэл, хэрэгжилт болон тулгамдаж байгааа асуудлууд зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top