Ю.Светов: Монголыг ОХУ, БНХАУ-ын эсрэг ашиглахыг оролдож байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14

Монголд болж байгаа Нүүрсний хулгайчдын эсрэг жагсаал дэлхий дахины анхааралд ороод удаж байна. Мэдээж энэ явдал хоёр хөршийн анхаарлын төвд байгаа.

ОХУ-ын улс төр судлаач Юрий Светов “Спутник” радиод ярилцлага өгөхдөө байдлыг дүгнэн, өөрийн таамаглалыг дэвшүүлжээ.

Тэрээр “Жагсаал гарах болсон шалтгаанд авлигын бодит баримт нөлөөлсөн, мөн улс төрийн шалтгаан байгаа гэж би бодож байна. Нүүрстэй холбоотой энэ түүх нүүрсний уурхайтайгаа ижил гүн гүнзгий. Монголын газрын баялгаар баяжих гэсэн өндөр албан тушаалын түшмэлүүд урьд өмнө ч байсан, одоо ч байна. Нүүрстэй холбоотой олон түүх бий. Албан тушаалаас буусан нэг хэсэгтээ эртний хэргийг нь сөхөж байгаа ч явдал байх шиг. Мөн авлигын аливаа хэрэгт тун хатуу ханддаг Хятадын талаас ч нөлөөлсөн гэж бодож байна. Хэвлэл мэдээлэлд итгэх юм бол Хятадад Монголын авлигачдтай хамтран ажиллаж байсан албан тушаалтнуудаа бүгдийг нь цаазалсан гэсэн. Энэ жагсаалд Монголыг ОХУ, БНХАУ-ын эсрэг ашиглах гэсэн оролдлого ч байна гэж би харж байгаа. Монгол Улс төвийг сахисан орон гэдгээ байнга ярьдаг, ямар нэг эвсэлд ордоггүй, ШХАБ-т ч элсээгүй орон. Монголын Зэвсэгт хүчин Оростой, АНУ-тай ч хамтран цэргийн сургууль хийдэг. Америкийн дээд тушаалын дарга нар Монголд үргэлж айлчилдаг. Тийм болохоор Оросоос Монголоор дамжин, Хятадад хүрэх байгалийн хийн хоолойг тойрсон улс төрийн тоглоом явж байгааг ч үгүйсгэхгүй. Энэ хоолой Монголоор дамжаад Хятадын “толгойны өвчин” болсон Шинжаан - Уйгараар Хятадад нийлэх учиртай. Тэгэхээр ямар нэг улс төрийн тодорхой хүчин Монголыг босгож, бужигнуулаад энэ байгалийн хийн хоолойн ажлыг зогсоох гэж санаархаж байгаа юм биш биз. Байгалийн хийн барилгын ажил 2024 онд эхлэх төлөвлөгөөтэй байгаа” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZZ(202.9.46.35) 2022 оны 12 сарын 25

Mongold khiin hooloi hereggui shuu!!!

0  |  0
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 15

Estoi zub dugnesen bn.Ene zugeer l dalimduulj bui uoldel mun

0  |  0
Иргэн(37.166.27.204) 2022 оны 12 сарын 15

Хий хоолой хэрэггүй шүү ивануудын мөнхийн дарамт дор орно

0  |  0
ganaa(178.174.229.45) 2022 оны 12 сарын 15

*** YOU STUPID IVAN

0  |  1
Top