С.Бямбацогт: Уурхайн компаниуд C зөвшөөрлийг олгож эхэлснээс болж үл ойлголцол үүссэн

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт  улс хоорондын тээврийн C зөвшөөрлийн олголт, хилийн боомтоор нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улс, БНХАУ-тай 1991 онд Засгийн газар хоорондын авто, тээврийн хэлэлцээрийг байгуулж, 2011 онд шинэчлэн баталсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд байгуулсан протоколын дагуу 7 төрлийн зөвшөөрлийг өгдөг. 

БНХАУ-тай тогтмол зорчигч тээврийн тогтмол А, тогтмол бус тээврийн B, байнгын ачаа тээврийн С, түр хугацааны ачаа тээврийн D, овор ихтэй ачаанд E, аюултай ачаанд F зөвшөөрлийг олгодог болсон. Энэ дагуу тээвэрлэлт хийгддэг.

Автотээврийн үндэсний төв болон ӨМӨЗО, ШУӨЗО-ны зам, харилцаа, тээврийн танхимынхан жил болгон уулзаж зөвшөөрлийн бичгийн тоог тогтоодог. 2020 онд ӨМӨЗО-д 39,500, 2021 онд 38,000, 2022 онд 38,000 С зөвшөөрөл Замын-Үүд, Гашуунсухайт, Булган, Бичигт, Ханги, Баянхошуу боомтуудад олгогдож байна. БНХАУ-тай зөвшилцөж, хоёр талдаа тэнцүү зөвшөөрөл олгодог. 2020 онд нийт олгосон С зөвшөөрлийн 89 хувийг, 2021 онд 95 хувийг, 2022 онд 75 хувийг ашигласан байна. Одоо 50 мянган С зөвшөөрөл харилцан олгохоор тохиролцоод байгаа.

Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тогтоол гарсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд C зөвшөөрлийн бичилтийг Авто тээврийн үндэсний төв, олголт зохион байгуулалтыг Боомтын үндэсний зөвлөл хийж ирсэн. Сая батлагдсан Засгийн газрын 362-р тогтоолоор С зөвшөөрлийн зохион байгуулалтыг уурхайн олборлогч компаниуд хийх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой үл ойлголцлын асуудал гарч байгаа, бид харилцан ойлголцохоор ажиллаж байна. Цаашид С зөвшөөрлийн олголтыг илүү боловсронгуй болгохыг анхаарч байгаа гэдгийг хэлье.

Тээврийн нэгдсэн системд одоогийн байдлаар Гашуунсухайт, Баянхошуу, Бичигт, Шивээхүрэн, Замын-Үүд, Ханги, Булган, Бургастай боомтод ажиллаж байгаа 500 орчим ААН-ийн 27,900 гаруй тээврийн хэрэгсэл, 26,400 орчим мэргэшсэн жолооч  бүртгэлтэй. Үүнээс Гашуунсухайт боомтод 320 орчим ААН-ийн 21,600 тээврийн хэрэгсэл, 22,000 мэргэшсэн жолооч ажиллаж байна. Эдгээр нь Монгол Улсаас БНХАУ руу тээвэр хийж байгаа С зөвшөөрөлтэй нийт ААН-үүдийн 65%, тээврийн хэрэгслийн 77%, мэргэшсэн жолооч нарын 84%-ийг эзэлж байна.

Үндэсний статистикийн хороо болон бусад мэдээллээс үзэхэд нүүрс тээвэрлэлт байнга өсөж байгаа. 2003 онд 400,000 орчим тонн нүүрс тээвэрлэдэг байсан бол 2010 онд 16 сая тонн, 2016 онд 24 сая тонн, 2018-2019 онд 32-33 сая тонн нүүрс экспортод гарч байсан. Экспортын оргил энэ үед жолооч, тээвэрлэгчид гол ачааллыг нуруун дээрээ үүрч байсан.

Ковидоос шалтгаалан 2020 онд нүүрсний тээвэр буурч 21 сая тонн, 2021 онд 16 сая тонн, 2022 онд 28 сая тонн нүүрс тээврийг зохион байгуулж гаргасан байна. Тээврийн хэрэгслийн нэвтэрсэн тоо буурсан ч тээвэрлэж гаргасан нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа нь битүүмжилсэн бөмбөлөг тээвэр сайжирсан, давхар чингэлгийг нэвтрүүлсэнтэй холбоотой" гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  0
Top