“Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” Ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна.
Дөнгөж сая Улсын Ерөнхий прокурорын Хэрэгт бүртгэл, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Д.Баянжаргал Прокурын байгууллагыг төлөөлөн мэдээлэл өгөв.
Тэрбээр мэдээлэлдээ "2013-2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Прокурорын хяналтад нүүрсний олборлолт, экспорт тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой 36 гомдол, мэдээллийг мөрдөх байгууллагууд хүлээн авсан.
Шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл, 36.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Нүүрсний асуудалд холбоотой 39 хэрэгт мөрдөн байцаах шатны ажиллагаа явуулсны 22-т нь нотолгоо цуглуулах ажил хийгдсэн байна.
Нийт 39 хэргээс 23 хүнд холбогдох 4 хэргийг яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн. Нүүрсний хэрэгт 76 хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд, хаасан хэргүүдийг дахин шалгах шийдвэр гарсан" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
Сангийн сайд гэсэн сда нь юмаа мэддэг юм уу? Гаалийн бүх мэдүүлэг гаальд хадгалагддаг шүү.
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com
Манай 76 тэр чигээрээ шалгуулж байгаа юмуу. Удахгүй хүн ам нь тэр чигээрээ хар гэрт морилох нь дээ...