УИХ-ын даргын захирамжаар өнөөдөр /2022.12.21/ Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна.
Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, дараах мэдээллийг өглөө.
Сангийн сайд мэдээлэлдээ "Монгол Улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 80 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх экспорт. 336 сая тонн нүүрс экспортлоод, 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. Үндсэндээ 90 хувийг нь найман компани гаргасан.
Нүүрсний экспорттой холбоотой асуудлыг таван бүлэгт хувааж үзэж байгаа. Тодруулбал,
2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалт хийсэн байдаг. Энэ шалгалтаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байдаг.
Түүнчлэн Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалт хийж, дараах үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлжээ.
Нэгдүгээрт, Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн асуудал байна. 21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байсан.
Хоёрдугаарт, Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгслийн асуудал байна. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай "АЧААГҮЙ" гэсэн бүртгэлээр гарсан.
Гуравдугаарт, Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй тохиолдол гарсан. Тухайлбал, 3758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байгаа" гэдгийг онцлов.
Сэтгэгдэл ( 2 )
Эргүү сда минь гаалийн бүх мэдүүлэг гаалийн газарт чинь хадгалаастай байгаа шүү. Алдагдлаа гэж сонсогдоогүй шүү. Ажлаа иэдэхгүй бол асуугаач. Захын гаалийн байцаагч мэднэ шүү.
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com