Нүүрсний тээврийн жолоочид ажилгүй болох эрсдэл үүсчээ. Монгол туургатан ачаа тээвэрчдийн нэгдсэн холбоонд 150 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг аж. Үүсээд буй асуудалтай холбогдуулан тэдний төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд хэвлэлийн бага хурал зарласан нь Засгийн газрын энэ оны 362 дугаар тогтоол гаргасан холбоотой ажээ. Тус тогтоол батлагдсанаар одоогоор нүүрс тээвэрт явж буй 22 мянган жолооч, 6000 туслах ажилтан ажилгүй болох эрсдэлтэй юм байна. Мөн 300 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсох дээрээ тулжээ.
Б.БЯМБАГЭРЭЛ: 18 МЯНГАН АЖЛЫН БАЙР “СУЛ ЗОГСОХ” ГЭЖ БАЙНА
Монгол туургатан ачаа тээвэрчдийн холбооны тэргүүн Б.Бямбагэрэл “Энэ сарын 16-ны өдөр Эрдэнэс Тавантолгой компани хурлаараа Засгийн газрын 362 дугаар тогтоолыг танилцуулсан. Монголын экспортын гол ачааг үүрч буй Гашуунсухайт боомт нь цар тахлын үед ч ачаа тээврийн үйл ажиллагааг тасалдуулаагүй. 362 дугаар тогтоолыг баталснаар монгол тээврийн жолооч нар ажилгүй болгох гэж байна хэмээн бид хардаж байгаа. Тогтоол батлагдсанаар бүх үйл ажиллагаа тендерийн зарчмаар явагдана гэж буй. Хэрэв тэгвэл монгол эзэнтэй тээврийн компаниуд тендерт оролцож шалгаран ажлаа гүйцэтгэх боломжгүй болчихоод байна. Монгол тээврийн компаниудын гаргадаг урсгал зардалд нь тэнцэхүйц үнийг хамгийн дээд үнээр тооцож байгаа. Тус тогтоолын тавдугаар зүйлд зааснаар ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүд тээвэр хийхээр болж байна. АТҮТ, Зам тээврийн яам үүнийг зохион байгуулахаа болино гэсэн үг.
Тендер зарлаж сонгон шалгаруулахаар хамгийн доод үнээс доогуур үнээр ачаа тээвэрлэхийн төлөө аж ахуйн нэгжүүд уралдахаар болж байна. Одоогийн байдлаар Цагаанхаднаас Ганц мод боомт руу тээвэрлэж буй тээврийн үнэ 40 мянган төгрөгөөс доошоо уруудна гэж байгаа юм. Тэгэхээр тонн тутмыг нь 40 мянган төгрөгөөр тээвэрлэбэл одоо гаргаж буй урсгал зардлаа ч нөхөж чадахгүй байдалд хүрнэ. Хэрэв үүнийг мөрдвөл одоо тээвэр хийж буй бүх компани цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй болж байна. Гагцхүү ямар компаниуд үргэлжлүүлэх вэ гэвэл маш олон тээврийн хэрэгсэлтэй, хятад эзэнтэй, ганц нэг монополь компани л багтана.
Яагаад гэвэл тэд нүүрсээ өөрсдөө худалдан авдаг. Худалдан авсан ашгаасаа тээвэрлэх боломжгүй хамгийн бага үнийг өгч тендерт ялах боломжтой. Үүний улмаас 22 мянган тээвэрчдийн маань 18 мянга нь ажилгүй үлдэнэ. Үүнийг дагасан хор нөлөө зөндөө байна. Энэ ажлын байрыг бий болгоход аж ахуйн нэгжүүд 950 гаруй тэрбум төгрөгийн парк шинэчлэлт хийсэн. Юугаар нотлох вэ гэвэл бүгдийг нь банк санхүүгийн байгууллагаас зээлээр авчихсан баримт бий. Урьдчилгаа 10-20 хувийн төлбөрөө төлөөд авсан зээлийн эргэн төлөлт зогсох болчихлоо. Мөн үүнийг дагасан үйлчилгээний байгууллагын орлого хаагдаж үйл ажиллагаа зогсоно. Тэгэхээр тус тогтоолын гуравт зааснаар “Тээврийг оновчтой хэлбэрээр зохион байгуулна” гэсэн байгаа. Гэтэл тавдугаарт нь одоо мөрдөгдөж буй “амны үнэ” гэдгийг зогсоож хилийн үнээр тээвэрлэнэ, худалдана гэсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тээвэр, нүүрс олборлолт хоёрыг нэгтгэж явуулахаар болж байгаа юм. Ингэснээр тээврийг үнэгүйдүүлж байна гэж бид үзсэн. Нүүрсээ тусад нь биржээр худалдаалаад тээврээ чөлөөт зах зээл дээр нь үлдээгээч гэж хүсэж байна” гэв.
ЦАР ТАХЛЫН ҮЕД ЖОЛООЧ НАРЫН КЭМПЭД 330 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН ГЭВ
Мөн тус холбооны хуулийн зөвлөх “Иргэдийн ойлгож буйгаар тээврийн үйл ажиллагаа нь зөвхөн жолооч, машин, авто тээврийн хэрэгсэл жолоодох C зөвшөөрөл дээр тогтдоггүй. Цар тахлын үед тэнд 399 кэмп ажиллаж байсан. Нэг кэмпэд 20-оос илүүгүй жолоочийг тусгаарлах дэд бүтэц бий болгосон. Тухайлбал нэг кэмпэд 20 жолоочид зориулсан эмч, тогоочтой нь нийлүүлж тусгаарлаж байсан. Үүнд зориулж 300 гаруй компани нэг кэмпдээ зориулж 300-500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Нийт хөрөнгө оруулалтаа тооцоод үзэх юм бол тээврийн компаниуд 330 тэрбум төгрөгийн зардал гаргаж хятадын талын өндөр шаардлагыг биелүүлсэн. Төрөөс үйл ажиллагаа явуулах эрх зүйн нөхцөл байдлыг хангана" хэмээн итгэж ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн.
Дээр дурдсан 309 кэмп буюу 330 тэрбум төгрөгөөс гадна тэнд 7000 гаруй автомашин бий. Тэдгээр автомашины 20 хувийг өөрийн хөрөнгөөр, 80 хувийг банк болон банк бус санхүүгийн байгууллагаас санхүүжүүлсэн. Тиймээс тээврийн компаниуд томоохон хэмжээний санхүүгийн эрсдэлд ороод байна. Тээврийн компаниудын гэрээ байгуулах субъект нь Хятад буюу зах зээлийн ханшаар үнээ тогтоодог байгууллагууд биш төр боллоо. Тэр дундаа "Эрдэнэс Тавантолгой" ХК болсон. Энэ зохицуулалт нь дээр дурдсан 362 дугаар тогтоолтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тээврийн компаниудын гэрээ байгуулах субъект нь өөрчлөгдөж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь төрийн компани учраас үнээ тендерийн үнээр тогтооно гэсэн. Энэ эрх зүйн бичиг баримтын үр дагаварт тээврийн компаниудын ирээдүй тодорхойгүй болж байна. Асар их хэмжээний зээл тавьсан, хөрөнгө оруулалт хийсэн компаниуд маргааш тендер авч чадахгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн зээлүүд нь бүгд дампууралд хүрэх эрсдэлтэй" гэв. Манай улс 1992 онд БНХАУ-тай ачаа тээврийн экспортын хэлэлцээр байгуулсан аж. Энэхүү хэлэлцээрийг 2019 онд шинэчлэхдээ ачаа тээврийг АТҮТ хариуцна хэмээн тусгасан байна. Ингэснээр ачаа тээвэр эрхлэх С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой компани хариуцахаар болж байгаа гэв. Тиймээс энэ нь олон улсын гэрээг зөрчиж байна гэж тус холбооныхон үзэж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Нөгөө хулгайч нар дахиад эхэллээ...
Өөр ажил хийхээс өөр арга байхгүй ш дээ тээврийн зардалдаа бид алуулж байгаа шдээ.Тэр тээврээр далимдуулж хулгай хийдэг эзэндээ л гомд
Энэ малууд одоо болиосоо.
Дампуу ажиллагаатай ААН нэртэй юмнууд харин ч удаан оршин тогтнож их ч хулгай хийлээ дээ.
Тээврийн компаниуд өөр ажил хайсан нь дээр шүү. Хэрүүл тэмцэл болж байж хагас хугас төмөр замтай боллоо. Одоо тэр замаараа л зөөнө.