Үндсэн үйл ажиллагаа
9,333 ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа
Арилжааны банкны олгосон 9,333 иргэний ипотекийн зээлийг багцлан нийт 661 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг үнэт цаасжуулж, мөн тооны иргэдэд шинээр зээл авах боломжийг үүсгэлээ. Ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг хоёрдогч зах дээр арилжаалснаар Монголбанк болон банкнуудын богино хугацаат эх үүсвэрээр олгогдсон зээлүүд 30 хүртэлх жилийн хугацаатай болов.
Олон улсын хөрөнгийн зах зээлээс 2019 онд татан төвлөрүүлсэн ам.долларын бондыг төллөө
Зах зээлийн хүүтэй орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд олон улсын хөрөнгийн зах зээлээс 300 сая ам.долларын бонд арилжаалсан. Тус бондыг цар тахлын хүнд үед дахин санхүүжүүлэн 250 сая ам.долларын бонд гаргаж, 2022 оны 1 сард хөрөнгө оруулагчдад хуваарийн дагуу үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж дуусгалаа. Монголын хувийн хэвшлийг төлөөлж, ОУ-ын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, нийт 550 сая ам.долларын бондыг арилжаалсан олон улсын жишигт хүрснийг харуулж байна.
Нийгмийн хариуцлага
Цар тахлын сөрөг нөлөөг бууруулахад хувь нэмэр орууллаа
Нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүллээ
Гадаад харилцаа ба сайн туршлага
Бүс нутгийн орон сууцны санхүүжилтийн уулзалтад оролцлоо
Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA) болон Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбооны (ASMMA) гишүүдийн уулзалтад оролцож, орон сууцны санхүүжилтийн цаашдын чиг хандлага, тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц гэх мэт асуудлаар санал, шийдэл гаргахад оролцлоо.
МИК нь орон сууцны санхүүжилтийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг бэхжүүлэн хөгжүүлэх, сайн туршлагыг судлан нэвтрүүлэх зорилтын хүрээнд олон улс болон бүс нутгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг юм.
Олон улсын үнэлгээний агентлагаар зээлжих зэрэглэлээ үнэлүүллээ
2018 оноос эхлэн олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний агентлагуудаар үнэлгээг тасралтгүй хийлгэж ирсэн. “Moody’s” болон “S&P Global” агентлагуудаас ээлжит нарийвчилсан дүн шинжилгээг хийн Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд буюу B3 буюу тогтвортой, B-/B тогтвортой гэсэн үнэлгээг тус тус өгсөн.
ОУ-ын сайн туршлагыг нэвтрүүллээ
МИК нь үйл ажиллагаандаа олон улсын 3 төрлийн стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.
Комплаенсийн удирдлагын тогтолцооны “ISO37301:2021” стандартын 1 дүгээр шатны гадаад аудит амжилттай хийгдэж, аудитын тайланг хүлээн авч, үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.