Монголд КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ХУВИЛБАР бүртгэгджээ

2022 оны 11 сарын 09

Монгол Улсад короновирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн байна. Энэ талаар өнөөдөр /2022.11.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олон нийтэд мэдээлэл өглөө.


Тодруулбал, шинээр BF7, BQ1.2 гэсэн өмнө нь тодорхойлогдож байгаагүй омикроны хувилбар бүртгэгсэн байна. BF7 хувилбар нэг хүнд, BQ1.2 хувилбар 5 хүнд тодорхойлогджээ.

7 хоног тутамд цуглуулдаг шинэ сорьцыг хувилаад үзвэл BF7 нь 2 хувьтай, BQ1.2 бол 11 хувьтай тархсан байна.

BF7 хувилбараар илэрсэн 1 хүн нь 72 настай эрэгтэй хүн байна. Энэ нь БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой, зочид буудалд тусгаарлагдан эмчилгээ авч байна.

BQ1.2 хувилбараар халдварласан 5 тохиолдол нь бүгд Монгол Улсын иргэд байна. Дундаж нас нь 58.2 байна. Эдгээрээс 3 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байна. Эдгээр хүмүүс нь аравдугаар сарын 18, 19-ны шинжилгээнд сорьцоо өгсөн.

Шинж тэмдгийн хувьд толгой өвдөх халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх эмнэлзүйн шинжүүд давамгайлж байна.

Дээрх таван хүний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүж, бусад нь гэрийн хяналтад байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даваа (202.126.88.64) 2022 оны 11 сарын 09

76 ХУЛГАЙЧУУД ДАХИН МӨНГӨ БОСГОХ АРГА АА ХЭРЭГЛЭЖ БАЙНА

0  |  0
ковид(202.179.27.209) 2022 оны 11 сарын 09

Хятдад шинэ хувилбар гараад олон зуун хүн бүртгэгдсэн байна. Хил залгаа болохоор орж ирнэ л дээ

0  |  0
Дорж(202.126.89.167) 2022 оны 11 сарын 09

Маск зүү! Гэж албан шаардлага тавиач ээ!

1  |  1
Zochin(66.181.161.101) 2022 оны 11 сарын 09

Surgulia haaj,tsahim bolgoch,bugs maskggui,araichde,zz

1  |  1
Top