АНУ, Их Британи зэрэг хэд хэдэн улсад Омикрон хувилбарын тархалт өндөр байна. АНУ-д өдөрт халдварын 1.5 сая тохиолдол бүртгэгдэж байгаа юм.
ДЭМБ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд нийт 15 сая хүн өвчилж, халдварын тохиолдол 53 хувиар өсжээ. Үүний өмнөх долоо хоногт 10 сая хүн өвчилж байв. Дэлхий дахины нийт өвчлөлийн 46 хувь нь АНУ-д бүртгэгдэж, тус улсад өвчлөл 73 хувиар өсжээ.
Улс орнууд вирусний генийн дараалал тогтоох шинжилгээ хийсээр байгаа юм. Манай улсын хувьд шинээр бүртгэгдэж буй халдварын 70 орчим хувийг Омикрон хувилбар эзэлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Манай улсад Дельта хувилбарын үед биеийн байдал нь маш хүнд гэсэн ангилалд 300 орчим хүн багтаж байсан бол Омикрон хувилбарын үед өвчлөгсдийн 35 нь маш хүнд ангилалд байгаа аж. Омикрон хувилбараар өвчлөгсөд вакциндаа бүрэн хамрагдаагүй хүмүүс байгааг ЭМЯ-наас мэдээлэв.
Гэхдээ манай улсын хувьд вакцины хамралт өндөр, дөрөвдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн тоо өндөр байгаа учир өвчлөл харьцангуй хөнгөн байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )