Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр Омикроны тав дахь давлагаа эхэлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс цар тахалтай дасан зохицох бодлого явуулж эхэлсэн анхны улсуудын нэг. Ковидын шинэ давлагаатай холбоотойгоор олон нийтийг хамарсан хөл хорионы арга хэмжээ авахгүй. Харин иргэдийн хувийн хариуцлага руу чиглэсэн арга хэмжээнд чиглэнэ. Олон нийтийн арга хэмжээнд хүүхдүүд, хөгшидийг оруулахгүй байх тал дээр арга хэмжээ авч байна” гэлээ.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мөн “Манай улсын хувьд Омикроны BA4, BA5 хувилбар 10 орчим хувийг эзэлж байгаа. Энэ сарын сүүлчээр энэ тоо 80-90 хувь руу орно гэсэн мэдээллийг дотоодын судлаачид гаргаж өгсөн. Омикроны BA4, BA5 хувилбар нь сүүлийн хувилбар биш гэдгийг олон улсын эрдэмтэд хэлж байна. Энэхүү давлагаа улс орнуудад 2-3 сар үргэлжилж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 3 )
вакцинаа хийлгэ-хувийн хариуцлага шүү гэнэ биз. яаж шахаа хий, мөнгө олох уу? гээд толгой нь гашилсан сууж байгаа гүзээтэнгүүд
Батбаяр гуай эрт илрүүлэгийн үзлэгийн явц хэр байна. Мэдээлэл өгөөч хүлээсээр харсаар хаа байна тэр эрт илрүүлэг чинь Батбаяр гуай.
Энэ нэг балай юм гарч ироэхээр л халдвар өвчин нэмэгдэх юм. Битгий гарч ирээч Батбаяраа, С.Энхболдоо.