Ц.Билэгтсайхан: "Омикрон"-ы BF7, BQ1.2 гэсэн хувилбар бүртгэгдлээ

2022 оны 11 сарын 09

Монгол Улсад короновирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн байна. Энэ талаар яг одоо /2022.11.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олон нийтэд мэдээлэл өгч байна.


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Шинээр BF7, BQ1.2 гэсэн өмнө нь тодорхойлогдож байгаагүй омикроны хувилбар бүртгэгсэн гэдгийг мэдээллээ. BF7 хувилбар нэг хүнд, BQ1.2 хувилбар 5 хүнд тодорхойлогдсон байна.

Бид 7 хоног тутамд цуглуулдаг шинэ сорьцыг хувилаад үзвэл BF7 нь 2 хувьтай, BQ1.2 бол 11 хувьтай тархсан байна.

BF7 хувилбараар илэрсэн 1 хүн нь 72 настай эрэгтэй хүн байна. Энэ нь БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой, зочид буудалд тусгаарлагдан эмчилгээ авч байна.

BQ1.2 хувилбараар халдварласан 5 тохиолдол нь бүгд Монгол Улсын иргэд байна. Дундаж нас нь 58.2 байна. Эдгээрээс 3 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байна. Эдгээр хүмүүс нь аравдугаар сарын 18, 19-ны шинжилгээнд сорьцоо өгсөн.

Шинж тэмдгийн хувьд толгой өвдөх халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх эмнэлзүйн шинжүүд давамгайлж байна.

Дээрх таван хүний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүж, бусад нь гэрийн хяналтад байна.

BF7 хувилбар анх Өвөр Монголд бүртгэгдсэн. Энэ нь Энэтхэг, Сингапур, Их Британи, АНУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг 80 гаруй оронд өмнө нь бүртгэгдсэн хувилбар байна.

BQ1.2 хувилбар бол Австрали, Канад, БНСУ, Турк, АНУ, Азийн зарим улсууд зэрэг 50 гаруй оронд бүртгэгдсэн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.119) 2022 оны 11 сарын 11

Surgulia tsahim bolgoche zz

2  |  0
(66.181.188.43) 2022 оны 11 сарын 09

sputnik oruulj iree

0  |  0
Top