ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ковидын Омикрон омгийн ВА4, ВА5 хувилбараар үүсгэгдсэн давлагаа дэлхий дахинд явж байгааг хэллээ.
Дэлхий дахинд сүүлийн долоо хоногт эдгээр хувилбарын халдвар 6 хувиар өсөж, олон сая хүн халдвар авч, 13 хүн амь насаа алджээ.
Япон, БНСУ, Хятад зэрэг улсад ВА4, ВА5 хувилбарын тохиолдлын тоо өсөж, урд хөршид л гэхэд хөл хорионы арга хэмжээг сэргээж эхэлсэн байна. Хятадад ВА5 хувилбар зонхилж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт ковидын шалтгаант хамгийн өндөр нас баралт АНУ-д /2300 гаруй/ бүртгэгджээ.
Дэлхий даяар вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээг хийж байна. Сүүлийн сард нийт 160 мянган судалгаа бүртгэгдсэнээс 84 хувь нь Омикрон хувилбар, түүний 50 хувь нь ВА5 хувилбар байжээ.
ВА4, ВА5 нь шинж тэмдгийн хувьд өмнөх хувилбаруудтайгаа адил ч ВА5 нь илүү халдварлах чадвартай аж.
Манай улсын хувьд, ХӨСҮТ-ийн генийн дараалал тогтоох шинжилгээнээс харахад, одоо бүртгэгдэж байгаа халдварын 10 хувь нь ВА4, ВА5 хувилбар байжээ. Цаашдаа энэ тоо 80-90 хувь руу орно гэсэн тооцооллыг эрдэмтэн судлаачид гаргасан байна.
Дэлхийн улс орнуудад Омикроны тав дахь давлагаа 2-3 сар үргэлжилж байгаа нөхцөл байдал ажиглагдаж буйг ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бодит судалгаа хийхгүйгээр тэгэх магадлалтай байна гэдгээ болимоор юм.