ОХУ-аас ирсэн Хятадын иргэнээс ОМИКРОНЫ ШИНЭ ХУВИЛБАР илэрчээ

2022 оны 11 сарын 09

Монгол Улсад короновирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн байна. Энэ талаар өнөөдөр /2022.11.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олон нийтэд мэдээлэл өглөө


ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан Шинээр BF7, BQ1.2 гэсэн өмнө нь тодорхойлогдож байгаагүй омикроны хувилбар бүртгэгсэн гэдгийг мэдээллээ. BF7 хувилбар нэг хүнд, BQ1.2 хувилбар 5 хүнд тодорхойлогдсон байна.

BF7 хувилбараар илэрсэн 1 хүн нь 72 настай эрэгтэй хүн байна. Энэ нь БНХАУ-ын иргэн бөгөөд ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой, зочид буудалд тусгаарлагдан эмчилгээ авч байна.

BQ1.2 хувилбараар халдварласан 5 тохиолдол нь бүгд Монгол Улсын иргэд байна. Дундаж нас нь 58.2 байна. Эдгээрээс 3 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байна. Эдгээр хүмүүс нь аравдугаар сарын 18, 19-ны шинжилгээнд сорьцоо өгсөн.

Шинж тэмдгийн хувьд толгой өвдөх халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх эмнэлзүйн шинжүүд давамгайлж байна.

Дээрх таван хүний хоёр нь эмнэлэгт хэвтэн эмчлүүж, бусад нь гэрийн хяналтад байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.82.63) 2022 оны 11 сарын 09

маск зүүлгэх шаардлага тавиачээ. одоо бас хэдэн хүн энэ хорвоог орхих бол? энэ өвчин хүрээгүйсэн бол хичнээн удаан жил амьдрах байсан шүү хүмүүс ертөнцийг орхив.

0  |  0
22000(66.181.160.15) 2022 оны 11 сарын 09

тэр үмхий хужааг шууд гаргаад явуулаач

0  |  0
(66.181.188.43) 2022 оны 11 сарын 09

shuud hujaaruu ni yavuulaachee

0  |  0
Top