Коронавирусний Омикрон омгийн BA4, BA5 хувилбар манай улсад тархаж, халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа юм.
Иймээс иргэдийг олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатайг ЭМЯ-наас анхаарууллаа.
Омикроны ВА4, ВА5 хувилбарын үед бөгшүүлж ханиалгаж, хоолой хөндүүрлэж, сэрвэгнэн, толгой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрнэ. Мөн уушгины жижиг судас гэмтсэнээс болж цустай цэрээр ханиалгах шинж тэмдэг илэрч байна гэлээ.
Дээрх хоёр хувилбарт хоёр мутац бүртгэгдсэн байна. ВА4, ВА5 хувилбар нь эсэд нэвтрэх чадвар өндөр гэдгээрээ Омикроны энэ давлагааны онцлог аж.
Вакцинд хамрагдсан хүмүүсийн бие эдгээр вирусийг хурдан таньж, хариу үйлчилж, хүндрэх эрсдэл бага байгаа бол вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндрэх эрсдэл байгаа юм. Мөн хүүхэд, ахмад настнууд хүндрэх эрсдэлтэй байгааг анхаарууллаа.
Ковидын вакцин үйлчлэхгүй байна гэх асуудлын тухайд, вирус мутацид тасралтгүй орж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг ДЭМБ-аас мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Vaccine ter bsan hooloi hosdiin bnlee.14 honog tsertei haniasan shuu.vaccinii ach bhdaa
Ene haldvariig bi avsan bsan , 2 huvilbar 1 dor bsan , ehleed bi ovdson daraa ni nuhur daraa ni 2 huuhed maani ovdson , barag sariin ajil bson , tolgoi ovdood haluuraad bdag yum bn lee.