Нью-Жерсид “Омикрон”-ы тархалтын улмаас ОНЦ БАЙДАЛ тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

АНУ-ын Нью-Жерси мужийн амбан захирагч Фил Мерфи коронавирусний «Омикрон» омгийн халдварын тархалтын улмаас онц байдал тогтоолоо.

Тэрбээр “Омикрон хувилбарын давлагааг дарахын тулд бид бүх нөөц бололцоогоо ашиглах ёстой” гэж мэдэгджээ.

Онц байдал 30 хоногийн турш үргэлжлэх аж. Онц байдлын арга хэмжээ нь тус мужид вакцинжуулалтын нөөц бололцоогоо үр дүнтэйгээр ашиглах, шинжилгээ хийх, эмнэлгийн ажилтнуудыг нэмэлтээр татахад туслах гэнэ.

АНУ-д ковидын халдварын тоо 60 саяд хүрсэн билээ. Тус улсад одоо бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын дийлэнх хувийг Омикрон хувилбар эзэлж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top