Дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ

2022 оны 12 сарын 31

2022 он бол урьд өмнө болж байгаагүй бараан үйл явдлаар дүүрэн жил байлаа. Их Британийн хатан хаан II Елизавета нас барж, Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн эдийн засаг, байгаль орчин, геополитикийн хямрал ч хүрээгээ тэлжээ.


1.ИНФЛЯЦЫН ТҮВШИН ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ӨНДӨР ТҮВШИНД ХҮРЭВ

2022 онд дэлхийн улс орнуудад инфляц түүхэн дээд хэмжээнд хүрч өсөв. АНУ-д үнийн өсөлт зургаадугаар сард 9.1 хувь давсан бол, Их Британид 11.1 хувьд  хүрч  дээд цэгтээ хүрсэн.

Энэ нь амьжиргааны өртгийн хямралд хүргэж, олон гэр бүл, тэр байтугай дэлхийн хамгийн чинээлэг улс орнуудад ч энэ өвөл хоол хоолтой байх уу дулаан байх уу гэдэг сонголтын өмнө ирээд байгаа юм.

 

2.ОМИКРОНЫ ДЭД ХУВИЛБАРУУД ТАРХАВ

КОВИД-19-ийн өндөр халдвартай Омикрон хувилбар энэ жил дэлхий даяар тархсан. Вирус өөрчлөгдсөөр вакцинд тэсвэртэй болсоор байгаа юм.

 

3.ОХУ УКРАИН РУУ ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЛЭЭ

Хоёрдугаар сарын 24-нд Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн нь дэлхий дахиныг хүнс, эрчим хүчний хямралд хүргэж, олон сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн.

 

4.АНУ-ЫН БҮХ МУЖ ҮР ХӨНДҮҮЛЭХ ЭРХТЭЙ БОЛОВ

АНУ-ын Дээд шүүх зургаадугаар сарын 24-ний өдөр олон жилийн маргаантай асуудалд цэг тавьж,  эмэгтэйчүүдийн Үндсэн хуулиар олгогдсон үр хөндөх эрхийг бүх мужид сэргээсэн.

 

5.ХАМГИЙН ХАЛУУН ЖИЛ БОЛЖ, НИСЭХ ЗУРВАС ХҮРТЭЛ ХАЙЛАВ

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд олон тооны дээд амжилт тогтоосон температурт хүргэсэн. Нисэх зурвас хайлахаас эхлээд аймшигт ой хээрийн түймэр хүртэл энэ жил тохиолдсон хэт халуунаас аль ч улс орон аюулгүй байгаагүй.

 

6.ДЭЛХИЙ ДАЯАР ГАН ГАЧИГТ НЭРВЭГДЭВ

Энэ зун Европт сүүлийн 500 жилд тохиолдож байгаагүй ган гачиг болж, тус тивийн гуравны хоёрт хэт халах аюул тохиолдсон. Хятадад наймдугаар  сард Хөх мөрний сав орчмын усны түвшин буурч, усан цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэл буурч, үйлдвэрүүд хаагдахаас өөр аргагүйд хүрсэн.

 

7.ИХ ҮЕР

Зургаагаас наймдугаар сард Пакистанд болсон үерийн улмаас 1391 гаруй хүн амиа алдаж, байшин барилга, тариалангийн талбай болон гол дэд бүтэц, эвдэрч сүйдсэний улмаас  30 тэрбум ам.долларын хохирол учирчээ.

 

8.ХАТАН ХААН II ЕЛИЗАВЕТА ТААЛАЛ ТӨГСӨВ

Хатан хаан II Елизавета есдүгээр сарын 8-нд Шотландын Балморал шилтгээнд нас барж, түүний том хүү Чарльз III хаан залгамжлав. Тэрбээр 70 жил хаан ширээнд сууж,  96 насандаа таалал төгссөнөөр  дэлхийн хамгийн удаан хаан ширээнд суусан хоёр дахь хаан болсон.

 

9.ДЭЛХИЙН ХҮН АМ НАЙМАН ТЭРБУМ ДАВЛАА

1803 онд  дэлхийн хүн ам нэг тэрбумд хүрч байсан бол  200 гаруй жилийн дараа буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрлээ.

 

10. АНУ, БНХАУ-ЫН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ НЭМЭГДЛЭЭ

Хятад, Америкийн хооронд их гүрний өрсөлдөөн улам ширүүссээр байна. Жо Байдены засаг захиргааны 2022 оны аравдугаар сард гаргасан Үндэсний аюулгүй байдлын стратеги нь "Хятад улс дэлхийн тоглоомын талбарыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд олон улсын дэг журмыг өөрчлөх гэсэн оролдлогоо улам бүр нэмэгдүүлж байна" гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top