АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын ковидын эсрэг бодлогод санаа зовниж буйгаа мэдэгджээ.
Тус улсад тархаж буй коронавирусийн халдварын эсрэг Хятадын эрх баригчдын баримталж буй бодлогод санаа зовниж буйгаа илэрхийлсэн Жо Байден Хятадаас АНУ руу нисэх иргэдэд ковидын шинжилгээг заавал өгөх шаардлагатайг сануулсан байна.
ДЭМБ өмнө нь БНХАУ-ыг коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн мэдээлэл болон нас баралтын талаар бүрэн бус, тодорхой бус мэдээлэл өгч байна гэж үзсэн билээ.
ДЭМБ-ын төлөөлөгчид арванхоёрдугаар сарын 31-нд Хятадын талаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцохыг хүссэн юм.
Сэтгэгдэл ( 0 )