Шилжин ирэгсдэд зориулсан "Нээлттэй Дархан" хөтөлбөр хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах ААНБ-ыг дэмжих зорилгоор Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2023.01.05/ Дархан-Уул аймагт ажиллаж дэд ажлын хэсгийнхэнтэй уулзан орон нутагт хэрэгжүүлэх “Нээлттэй Дархан” хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо. 

Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт тусгагдсан байдаг билээ. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top