"УБТЗ-ын албан тушаалтнаас ₮7,3 тэрбумыг хурааж, ₮4 тэрбумын хөрөнгийг шалгаж байгаа"

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

"Улаанбаатар төмөр зам" (УБТЗ)-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өнөөдөр /2023.01.06/ үүрээр саатуулсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн шөнө Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

"Улаанбаатар төмөр зам"-ын албан тушаалтан Б-гийн гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийтдээ 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан. Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. 

Иргэн Б-гийн хувьд УБТЗ-д олон жил ажиллаж байгаа. Одоо тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаал хашдаг гэх урьдчилсан мэдээлэл байна. 

Ер нь бол энэ талын мэдээлэл Ерөнхий сайдад байсан. Энэ чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсан. Өчигдөр Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр үг хэлэхдээ "Төрийн албанд байгаа бүх хэлбэрийн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцлээ үргэлжлүүлнэ" гэж хэлсэн. 

Үүн дотор онцолж, төмөр замын тээвэрлэлт, газар олголт холбоотой асуудлыг хэлсэн. Энэ чиглэлийн хяналт, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгалын салбар, татварын салбар, тээвэр логистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагааны салбар, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалтнуудын асуудалтай энэ засгийн газар ямар нэгэн эргэлзээгүйгээр тэмцлээ жааш үргэлжлүүлж байгаа. Бүх салбарт иргэдээс болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. 

Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа, орлогоосоо давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэлээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.139) 2023 оны 01 сарын 07

Энэ нэг юм болохдог шүү...

0  |  0
1(103.57.93.236) 2023 оны 01 сарын 07

Данхан толгойтын олон саяын з\nҮнэтэй цагийг бас шалгахгүй юм уу

0  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 07

exnii xediig l shuud buudchik

0  |  0
Хов хов(73.37.56.46) 2023 оны 01 сарын 07

Энэ одоо юу гэсэн үг үү. Идэж уусан бол тэрнийгээ аваад эртхэн аяаа бод ул мөрөө балла гэсэн зөвлөмж үү

1  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 01 сарын 06

oyun erdene ovoodoo. olon zasag damnasan ujig uvchintei sain temtsej bna.Muusain avilgachdiig bugdiig n shorond shaa.

0  |  0
зочин (202.9.46.93) 2023 оны 01 сарын 07

ХУРГАН ДАРГЫН ГЭРЭЭС ИЙМ ИХ МӨНГӨ ГАРЧ БАЙГАА ЮМ ЧИНЬ ”ХУЦАН” ДАРГЫН ГЭРЭЭС ИХ НАЯД ГАРАХ НЭЭ......................ИЙМ УЧРААС Л ИРГЭД ЯДУУ , МОНГОЛ УЛС ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ...

4  |  0
Зочин(66.181.186.198) 2023 оны 01 сарын 07

УБТЗ-ын бүх байгууллага албан тушаалтанд авилга, хахуулийн сүлжээ хавтгайрсан, бүүр тогтсон ханштай болтлоо хөгжиж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн. Өндөр цалинтай ажилд орох учраас өгөх ёстой, авах нь зүйн хэрэг гэсэн ойлголттой. Мөн ялгаварлан гадуурхалт ч их бдаг юм билээ. Төмөр замчны ах дүү, үр хүүхэд, хамаатан садан биш л бол нүдэнд торсон хог шиг л хандана гээч. Мэргэжлийн сургуулиуд нь хүртэл авилга, хахууль авна. Ер нь л дээр үеэс бугшсан шударга бус хандлага.

2  |  0
Mjl(202.55.188.41) 2023 оны 01 сарын 07

Ergen toirond baigaa genet bayjagchdiig shalguulj bairandan tavih heregtee n bainadaa zov shuu ingej niigmee ceverleh heregtee neg hund calin ogch uzeegui gentiihen ih aarhuu baigaa

3  |  0
irgen(119.40.103.3) 2023 оны 01 сарын 07

yaanaa, ichij uhdegguim bhdaa. teneg, shunal 2 ni dendej dee, tsag tsagaaraa bdggui, tsahildag huhuuruu bdgguig medehgui l yavj dee, kkkk. shorondoo yalaa edel. hamgiin gol ni buh horongiig ulsiin orlogo bolgoh ni zuid niistne

2  |  0
им(192.82.68.254) 2023 оны 01 сарын 07

дулааны сүлжээ хувьцаат компаниас техникийн нөхцөл авахад орон сууц авилгалд нь өгдөг байлаа .Тэнд ажиллаж байсан албадын дарга нар нь авилгалдсаар байгаад олон орон сууцтай болсон байдаг

5  |  0
Top