УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "Өчигдрийн шүүх хурлыг харахад уг хэргийг авлигын асуудал бус татвараас зайлсхийсэн хэрэг мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа харагдлаа.
"Энэ хэрэг яагаад авлигын хэрэг мөн бэ" гэдгийг баримттайгаар, тодорхой тайлбарлая.
Манай төмөр замд энэ асуудлыг зохицуулдаг хамгийн том эрх мэдэлтэн нь УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан. Энэ хүний доор ажилладаг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт гэх ОХУ-аас ирсэн залуу ажилладаг. М.Цогт бол С.Батдөлийн дээд албан тушаалтан.
Энэ хоёр хүнтэй уулзах үед надад "Ачаа тээвэр хариуцсан тээвэр зуучийн компаниуд дарааллаа зараад байна. 2-3 хүнд зэрэг зарсны дараа асуудал үүсэх үед Д.Амарбаясгалан даргын вагон гэж хэлж, нэр зээлдэж хүний нэр төр гутааж байна, яах вэ" гэж хэлж байсан.
Тэгэхээр С.Батдөлийн дээд албан тушаалтнуудыг нь шалгах шаардлагатай.
Хардлагыг арилгахын тулд Д.Амарбаясгалан, М.Цогт нарыг эхний ээлжид шалгах хэрэгтэй. Д.Амарбаясгалан даргын хүү өөрийнх нь шууд удирдлага дор ажилладаг. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан, М.Цогт, С.Батдөл дарга нар ачаа тээврийг нь зохицуулж, контейнерыг нь Д.Амарбаясгалан даргын хүү нь зохицуулж байдаг. Хуулийн дагуу харвал энэ шударга бус зүйл" гэлээ.
Үүний дараа Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг "2022 онд төмөр замчид маань 27,7 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,2 сая тонноор багассан үзүүлэлт. Оны эцэст харахад бид 34,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг ажилчдад замын захиргааны зүгээс мэдэгдэл хүргүүлсэн.
БНХАУ-тай солилцох галт тэрэгний тоо болон хагас вагоны хангалт нь экспортын эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас шалтгаалж, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Тэгэхээр далд эдийн засаг дахь авлигын мөнгийг нь хэрхэн төмөр замын орлого болгож, тэр орлогоор төмөр замчдын цалин хөлсний системийг шинэчлэх, нийгмийн асуудал, технологийн шинэчлэлийг хийх вэ гэдэг нь хамгийн чухал асуудал болоод байна.
Тээврийн хөлсөнд өгч байгаа мөнгөний хэмжээнээс илүү авлигад өгч буй мөнгөний хэмжээ нь хэд дахин их байгаа нь тээврийн хэт бага байгааг нотлон харуулж байна.
Тиймээс Засгийн газраас экспортын тарифын үнийг чөлөөлөх, тээвэрт ашиглагдаж буй хагас вагоны хангалт нь эрэлтийг гүйцэж чадахгүй байгаа тохиолдолд дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг эрх зүйн орчныг бий болго.
Мөн төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээврийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авахыг хүсэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Амарбаясгалангийн ард албан тушаалын шахаа гээд мөн ч их юм байх шиг ....
Амарбаясгалангийн ард албан тушаалын шахаа гээд мөн ч их юм байх шиг ....
Үйлдвэрчний холбоо нь захиргаатай нийлчихээр энэ төмөр замчдыг хэн өмөөрөх вэ дээ 200 хувь өгнө гэхээр мэдэмхийрээд эдийн засаг яриад ажилчдын эрх ашиг хамгаалах байгууллага байхгүй болжээ Боловсон хүчин хариуцсан орлогчоо ярьж чадахгүй байж яах гэж хэвлэлийн хурал хийнэ вэ
төмөр замынхан шаардлагаа илүү урцаар, тодорхой хүнд хариуцлага тооцуулахаар, түүний дотор Дашдаваагийн үеэл Амарбаясгалан болон түүний хүүхэд, мөн бусад хүмүүсийн асуудлаар шаардлага тэмцлээ хурцлаачээ ямар үлбэгэр юм бэ?
зөв шаардлага тавьжээ тэр атг-н даргын эгч гэж үнэн юмуу үнэн бол хэцүүл юм байна цагдаа шалгасан нь дээрээ