С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хураасан БИЧЛЭГ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 10

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр (2023.01.10) УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөг болон бусад холбогдох нотлох баримтуудын зураг, бичлэгийг дэлгэлээ. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Б.Ганчулуун "Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-нд 21:00 цагийн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэгжлэгээр яллагдагч Б болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэр орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон бусад эд зүйлсийг хураасан. 

Хэргийн холбогдогч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 /мөнгө угаах/, 18.3 /татвар төлөхөөс зайлсхийх /22.10 /, үндэслэлгүйгээр хөрөнгөжих /22.4 /хахууль авах/ гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагаа явуулж байна.

Б-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өчигдөр авсан. Цаашид хамтарсан Ажлын хэсэг хэргийн нотолгоог зохих хуулийн дагуу бүрэн дүүрэн тогтоож, хэргийг шуурхай шийдвэрлэхээр прокурорын хяналт дор ажиллаж байна" гэлээ.

Сануулахад, С.Батдөлийг хорих эсэх шүүх хурал өчигдөр болж, түүнийг Хорих 461-р ангид нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(103.57.92.139) 2023 оны 01 сарын 13

Muu lalariin ehner huuhdiin ni gishgeh gazargui bolgoh heregtei

0  |  0
х(202.21.117.34) 2023 оны 01 сарын 13

пязда муу лаларыг өлөн нохдод амьдаар нь хаяж өгч цаазалдаг аргаар устгах хэрэгтэй

1  |  0
зочин(64.119.27.147) 2023 оны 01 сарын 11

Зөв дэмжиж байна, агентлагийн даргыг авилгаар авчихаад мэргэшсэн мэргэжилтнүүдийг дээрэлхдэг хог байсан юм.

1  |  0
zochin(73.111.180.213) 2023 оны 01 сарын 10

bux nasaaraa unench ajillasan axmaduuddaa subilal bariad ogchikh Ergiin tsagdaagaa ulam xuchirxeg bolgooochee yun avilgaltai temtsex gazar

0  |  0
зочин (202.9.46.120) 2023 оны 01 сарын 13

хурган даргын гэрээс имй их мөнгө гарч байхад, хуцан даргын гэрээс их наяд гарах юм байна шүү та минь ээ.............

4  |  0
Рмд(66.181.187.227) 2023 оны 01 сарын 13

Хатуу чанга шийтгэж байхгүй бол энэ авилгачид бүр цагаандаа гарцан юм байна

3  |  0
.(66.181.181.185) 2023 оны 01 сарын 10

Зүгээр л албаны орлогч дарга ийм мөнгө авдаг юм байна

2  |  0
Top