Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны нэгдүгээр сарын 15-наас С зөвшөөрөл олгож эхэлнэ.
2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны 4 дүгээр улирлын зөвшөөрлөөр нүүрс тээвэрлэлт хийгдэж байна.
УУХҮЯ, Монголын Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг нүүрсийг биржээр нээлттэй худалдаалахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр биржээр худалдаалах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хөлсний бичээч, ардын намын бууны нохой нарын цуглах газар Зиндаа.мн