Ерөнхий сайдын "НОХОЙД БАРЬДАГ МОД"

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нам дамнасан бүлэглэл, төрийн хулгайч нартай хийж байгаа улс төрийн "тэмцэл" үргэлжилж байгаа гэхэд болно. 

Тэрбээр "Би залуу хүн. Иргэдтэйгээ хамт тэмцэхийг хүсэж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахын төлөө хичээцгээе. Шударга ёсны төлөө Засгийн газар тууштай ажиллах болно. Шүүхийн байгууллагыг шахаж, шаардаж ажиллах болно" хэмээн төв талбайд цугласан олон мянган жагсагчдад хэлж байлаа. 

Үнэхээр ч эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн нэг жил хүрэхгүй хугацаанд "Эрдэнэт" үйлдвэр, Хөтөлийн "Цемент шохой" болон "Дархан Төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, орон нутгийн "Тавантолгой" ХК-д хууль, хяналтын байгууллагын шалгалтыг оруулсан зэрэг олон ажлыг хийсэн.

Зарим тохиолдолд шаардлагатай гэж үзвэл Онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг хүртэл томилон ажиллуулсан байдаг.

Дээр нь, олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа Хөгжлийн банк хийгээд нүүрсний хулгайн хэрэг байна.   

Энэ бүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд "нохойд барьдаг ганц мод" нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байж таарав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувьд ч Ажлын хэсгийг ахлахдаа ахалж, мэдээллийг ил тод, олон нийтэд хүргэж эхэлснээр хамаг галыг өөр дээрээ авсан байхыг үгүйсгэхгүй.  

Сүүлдээ бүр Х.Нямбаатаргүй юм байхаа ч болив. Тэр Төрийн ордонд хоёр УИХ-ын гишүүн хоорондоо маргалдаж зодолдсон ч, агсам согтуу тавьж танхайрсан ч хэв журам сахиулж байгаа харагдах боллоо. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.163) 2023 оны 01 сарын 11

Зүгээрээ хүү минь олон нийт ингэлээ гээд бариад идчихгүй. Харин ч ард түмэнтэйгээ уулзаж уур унтуугаа буулгаж байгаа ганц ”хүнээ” юу боллоо гэж барих билээ. Дотроо бүгд хүндэлж байгаа гэдгийг байнга санаж яваарай...

0  |  0
зочин(192.82.72.191) 2023 оны 01 сарын 11

Нямбаатараа, зоригтой байгаарай, дэмждэг шүү

0  |  2
Уншигч(103.57.94.18) 2023 оны 01 сарын 11

Богинохон мод ч дээ онож цохиж чадахгүй бол бариулчихдаг гэмтэй шүү,

0  |  0
иргэн(103.57.92.65) 2023 оны 01 сарын 11

УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮД , ТА НАРЫН АРД МОНГОЛЫН ХАМАГ БАЯЛГЫГ ЛУЙВАРДАН ЗАЛГИЖ БАЙГАА СҮ, БАТБОЛД ЧИНЬ БАЙГАА

2  |  0
Top