Сар бүр MEC судалгааны байгууллагаас улстөрчдийн чансааг тодорхойлж, түүнийгээ олон нийтэд ил тод зарладаг. Энэ жишгээр тэд 2023 оны НЭГДҮГЭЭР САРЫН судалгааны дүнгээ танилцуулав. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар 1200 хүнтэй утсаар холбогдож, авчээ.
Улстөрчдийн чансааг тогтоох, тодорхойлох эл судалгаанд оролцсон иргэд төрийн гурван өдөрлөг, хотын даргын авч хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрийг өөр өөрсдийнхөөрөө үнэлж, дүгнэсэн байна.
Судалгааны тайлан, дүнгээс харахад өнгөрсөн нэг сарын хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн нэр хүнд 0.2 функтээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард 6 функт байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд 5.8 болж буурсан байна.
Харин эсрэгээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ч нэр хүнд өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 6.4 функт байсан Ерөнхий сайдын нэр хүнд 6.5 болж, мөн 0.1 функтээр өсчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бүгд хулгайчууд