Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар хоёр болон гуравдугаар шатлалын эмнэлэгт орон нутгаас хандаж байгаа иргэд заавал 13А маягтыг авдаг байдлыг халж байгаа талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. /2023.01.13/
13А маягтыг ирэх гуравдугаар сараас цахим хэлбэрт шилжүүлнэ
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яамны сайдуудын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газар болон Иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх E-Tanhim пламтформд авч буй нийт гомдлын 11 хувь нь эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг. Цаашилбал, 10 гомдол тутмын нэг нь 13А маягттай холбоотой байгаа учраас иргэдийн гомдлын дагуу ажиллаж байгаа аж. Ирэх долоо хоногт ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-д танилцуулсан эмийн чанарын тайланг авч хэлэлцэх юм байна.
13А маягт нь алга дарам цаас. Энэ цаасыг хаясан хүмүүс хэцүү байдалд ордог. Үүнийг өөрчлөх гэхээр сайдын тушаалд журмын өөрчлөлт оруулах ёстой гэх хариулт өгдөг. Эрүүл мэндийн сайдын тушаалд өөрчлөлт оруулах шаардлагатайг ойлгож, дүгнэлтэд хүрсэн.
Энэ маягтыг зөвхөн анхан шатны эмнэлэг олгодог. Маягт байхгүй бол дараа шатны эмнэлэгт үзүүлж чаддаггүй нөхцөл бий. ЭМДЕГ энэ цахимжилтыг өөрсдийнхөө түвшинд сайн хийсэн. Бид мэдээлэл солилцох бололцоог хангахын тулд сайдын тушаалд өөрчлөлт оруулж, 13А маягтыг дахин бөглүүлэх шаардлагагүй болгоно. Иргэн 13А маягтыг анхан шатны эмнэлэг дээр бөглөвөл дараа шатны эмнэлэгт мэдэгдэл очдог байя. Маягтыг E-Mongolia-аар илгээдэг байя. Дараагийн шатны эмнэлгүүд энэ алга дарам цаасыг дахин бөглүүлээд баймааргүй байна.
Гуравдугаар сарын 1 гэхэд 13А маягтыг хаана ч, хэн ч нэхэхгүй байх ёстой.
Бүх салбарт ийм дүрэм журмын түгжрэл байна" гэдгийг салбарын удирдлагууд мэдэгдлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Э.Оюунсүрэн "Хамтарсан ажлын хэсэг зургаан сарын турш ажиллаж байна. Сүүлийн сарын хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг "e-mongolia"-аар авдаг болсон. 13А маягтыг 2 сараар туршилт хийсэн.
Монголд 535 эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшилтэй нийлээд 4000 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Зөвхөн маягт бус тухайн хүний шинжилгээний хариунуудыг хүртэл явуулах шаардлагатай учраас дэд бүтэц серверийн нөөц хэрэгтэй. Түүнийг ЦХХХЯ-аас хангана гэлээ. Монголын улсын хэмжээнд хамгийн их өгөгдөл үүсэх салбар нь эрүүл мэндийн салбар учраас 2 сая ам.долларын өртөг бүхий сервер, дэд бүтэц хэрэгтэй" гэсэн мэдээллийг мөн өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Бие муутай хүн хот ороод үзүүлэх гэхээр 10-20 хоногийн дараа цаг байна гэдэг асуудлыг шийдмээр байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
fk china
Ашгүйдээ.
chi jinhen gishuun bishel baijil yun shou higel.