Туркт амиа алдсан хүний тоо 2379, Сирид 711 БОЛЛОО

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Туркт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 2379 болж нэмэгджээ. Туркийн Дэд ерөнхийлөгч Фуат Октайн мэдээлснээр 14483 хүн гэмтэж бэртсэн байна.

Аврагч нар 7840 хүнийг нурангин дороос аварчээ.

Тэгвэл Туркийн хөрш Сирид газар хөдлөлтөөр 711 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Алеппо, Латакиа, Хама, Идлиб болон Тартус мужид нийт 711 хүн амиа алдаж, 1431 хүн гэмтэж бэртсэн байна.

Гэмтэж бэртсэн болон нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй учир дээрх тоо эцсийн байдлаарх мэдээлэл биш гэжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёрдугаар сарын 12-ныг хүртэл улс даяар бүх нийтийн гашуудал зарласан байна.

Туркийн Кахраманмараш мужид өчигдөр үүрээр /2023.02.06/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Сирийн Алеппо, Латакиа, Хама болон Тартус мужийг хамарсан юм.

Мөн удалгүй дахин 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Уг газар хөдлөлтөөр хамгийн их хохирол амссан хот нь Газиантеп аж.

Түүнчлэн өчигдөр үд дунд 7.7 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Ливан, Ирак, Израил, Гүрж, Абхазид мэдрэгдсэн байна. Түүнчлэн Сочид багахан чичирхийлэл бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top