Бүгд найрамдах Турк улсын газар нутагт даваа гарагийн үүрээр /2023.02.06/ хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдсан хүний тоо 2379 хүрч, 14.483 хүн гэмтэж бэртээд байна.
Гамшгийн эрсдэл буураагүй бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Турк улсад монголчууд олноор ажиллаж, амьдардаг тул энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Тус улсад Монгол Улсын 6000 иргэн байдаг. Манай иргэдээс газар хөдлөлтийн эрсдэлд өртөөгүй. Нөхцөл байдалтай уялдуулж Анкара дахь Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ байнга холбоотой ажиллаж байгаа" гэх мэдээллийг өглөө.
Тус улсад болсон газар хөдлөлтийн гамшиг хөрш Сирид мөн нөлөөлсөн бөгөөд 711 хүн амиа алджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг /ЭНД/ дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )