УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ хүндэтгэх шалтгааны улмаас татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн сарын 30-ны өдөр өгсөн.
Тэрбээр бүрэн эрхээсээ татгалзах шалтгааныхаа тухайд "Нэгдүгээрт, настай ээж минь гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Хоёрдугаарт, концесс, казино, нүүрс, үнэтэй цаг, машинтай гэх мэтээр олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулах ажлыг маш их явууллаа. Эдгээр асуудалтай холбоотойгоор намайг хуулийн байгууллагаас шалгах шаардлагатай бол УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн ард нуугдалгүйгээр шалгуулахад бэлэн гэдгээ энэхүү үйлдлээр илэрхийлж байна. Монгол төрийг хариуцлагатай, шударга, зарчимтай, ёс суртахуунтай байх ёстой хэмээн шаардаж буй нийгэм, олон нийт, залуучуудынхаа шаардлагыг энэхүү үйлдлээрээ би дэмжиж байна" гэсэн юм. Түүний эл үйлдлийн талаар бүтэн долоо хоногийн турш монголчууд маань сайн, муугаар сошиал орчинд шүүн хэлэлцлээ. Энэ ч бараг бидний уламжлал болж байгаа гэхэд хилсдэхээргүй болсон л доо. Ямар нэгэн асуудал үүслээ гэхэд эхлээд сошиал шүүхээр орж шүүлгээд дараа нь хууль хяналтынхны шийдвэр гардаг болсоор удлаа.
Энэ удаагийн буюу 2020 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд гишүүний бүрэн эрхээсээ татгалзан, шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн нь Ж.Мөнхбат байлаа.
Нэг ёсондоо хулгай луйвар, хүчин, авлига гээд олон асуудалд олон гишүүд нь нэр холбогдсон энэ удаагийн парламентаас тэр ямартаа ч жим гаргасан гэж хэлж болно. Харин түүний гаргасан эл жим зам болон өргөжиж, олон олон улстөрчид, дарга нар албан тушаалаасаа татгалзаж байгаад үнэн мөнөө олох хэрэгтэй. Тод мөртэй зам болохын эхлэл нь ХНХ-ын сайд Т.Аюурсайхан ч мөн УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаасаа татгалзах хүсэлт гаргаснаар болж байна гэж харах хэсэг байна. Тийм ч байж болох юм. Үүнээс цаана прокуророос гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргахаар бэлэн болсон Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн Н.Наранбаатар нарын гишүүд байгаа гэсэн мэдээлэл ч бий. “Нүүрсний хулгай”-н хэрэгт дахиад ч холбогдох гишүүдийн тоо ч нэмэгдэж мэднэ. Харин элдэв хэрэгт нэр нь холбогдож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цоллуулсаар өдийг хүрсэн гишүүдээс ийм иргэний зориг гаргаж, шалгуулаад буруу, зөвөө ялгуулаад улс төрдөө эргээд ирэх зориг хэдээс нь гарах бол гэдэг сонин. Ямар ч байсан одоогоор Ж.Мөнхбат гишүүн эхлүүлж, Т.Аюурсайхан дагаснаар үргэлжилж л байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд ч “Нүүрсний хулгай”, авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх тэмцлээсээ алхам ч ухрахгүй гэдгээ чуулганы танхимд илэрхийлж байсан. Үүнийг нь “журмын нөхөд”, “анд найз” нартайгаа хийх тэмцлээ парламентаас, Засгийн танхимаас, цагаан байрнаас эхлэх ёстой гэдгийг олон нийт хэлж байлаа. Харин энэхүү тэмцлийг нь нэг ангиас нь хамгийн түрүүнд Ж.Мөнхбат, танхимаас нь Т.Аюурсайхан нар дэмжлээ. Эцсийн дүнг буюу хэрэг хийсэн, хийгээгүй шүүхээс тогтоох ч гишүүний эрхээсээ татгалзаад шалгуулах эр зоригтон улам олширч, зам мөр улам тодрох ёстой билээ.
Б.Энхбаяр гишүүнийг ҮХЦ-д өгнө гэв
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өчигдөр Төрийн ордонд үргэлжиллээ. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Энэ өдрийн сонсголд Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, НЗДТГ-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Эдийн засаг, хөгжлийн яам-НЗДТГ- Гудамж төсөл, НЗДТГ-Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гаалийн ерөнхий газар, Шадар сайд, Сангийн яам гэсэн байгууллагын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.Сонсголд ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ үеэр Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр хоёр хоорондоо толхилцоод авсан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та бол 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авч байсан гэх үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкыг харьяандаа авах ёстой гэж шантааж хийсэн гэх улс төрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж сайд болсон, энэ асуудалдаа тайлбар өгөх хэрэгтэй” гэсэн юм.
ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр:
-Хүн бүхэн харж байгаа, шударга ёсыг тогтоох ёстой гэж харж байгаа. Гэтэл өнөөдрийн Түр хорооны хурал ирцийн бүрдэлгүй үргэлжилж байгаа явдал хууль зөрчиж байна. Ийм байдлаар үргэлжлэх юм бол хуралдааны үр дүн гарахгүй. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөс өөр аргагүй гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та асуултад хариул, өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдаж байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталж байсан. Шантааж хийж байж сайд болдог, Хөгжлийн банкийг өөртөө авдаг үе чинь дууссан.
ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаяр:
-Дэгээрээ эхлээд мэдүүлэг өгнө гэсэн заалттай юм билээ. Би уншсан. Гэхдээ та асуулт асуусан учраас хариулъя. Тийм ээ, 2012 онд ард түмэн Засгийн эрхийг Ардчилсан намд өгсөн. 2012 оны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нөхцөл байдал Монголын эдийн засагт таатай бус тусах нь ээ. Нэлээн хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас түүнээс сэргийлэх үүднээс гаднаас мөнгө босгож, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр "Чингис" бондыг босгох асуудлыг гаргаж тавьсан. Би 2012 оны наймдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон.
Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт тав хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. Улмаар арванхоёрдугаар сарын 6-ны өглөө Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирснээр түүх эхэлсэн.
Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай талыг хэлэлцэж байна. Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд, дараа нь 300 сая ам.долларын Японоос олгодог "Самурай" бонд, мөн Хятад болон Орос, Европын орнуудаас 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа би Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд хөрөнгө оруулж ирснээс авч гараагүй гэдгээ албан ёсоор хэлэх байна. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Ж. Менхбат гуай яаж аяглаад ч дэмий биз дээ, шорондоо эртхэн залраад танагтай дээрээ гарч ирэхээ бодсон нь дээр байлгуй
Yanhan S.Bayar Hujaa S.Bayartsogt nar shig jyjeg taviad yalnaas myltarch shudarga helmegdsen boloh gej baih shiv.MANAN GIIHAND HELHED HEREG TER DUNDAA URVAGCHIDIIG TYYH HETSEEJ MARTADAGYI UYM ZA.Mongoliin ard tymen hetsee negen udur hatuu byr udamaas ni yaliig asuuj shiitegehel bolno.Yg duugyi bygedeeree huvtsaanii shaasan munguu ard tymend ergyylj ug.
Шуудангийн доромжилж дуусахгүймаа энэ хулгайчууд
Шоронд хий
Gehdee gadaad ruu zugtaasniig ni yaagaad helehgui baina . Badamjunai shig hesegtee irehgui gej moriitsye