БНАСАУ удирдагч Ким Жон Ун, охин Ким Жу Э-гийн гэрэл зураг бүхий шуудангийн марк гаргахаар болжээ.
Солонгосын шуудангийн корпорацын мэдээлснээр, маркийн загварт Ким Жон Ун охины хамт “Хвасон-17” тив алгасах баллистик пуужингийн туршилтын үеэр авхуулсан гэрэл зургийг гаргажээ. Энэ нь БНАСАУ Ким Жон Уны хоёр дахь хүүхэд хэмээн таамаглаж буй охин Ким Жу Э-гийн зураг бүхий марк гаргаж буй анхны тохиолдол юм. Хойд Солонгосын хэвлэлүүд охины нэрийг дурдахгүй мэдээлж байгаа билээ. Найман маркаас бүрдсэн цувралын тавд нь охиныг мөнхжүүлэх аж. Маркийг энэ сарын 17-нд гаргана.
Сэтгэгдэл ( 1 )
Хүний тэнэглэлд хязгаар үгүй билээ...