Багш бол тухайн улсынхаа ирээдүйг бэлтгэдэг учир дэлхийн улс орнууд багш нарынхаа цалинг хангалттай хэмжээнд өндөр байлгахыг эрмэлздэг. Гэвч Монгол Улсад ажилладаг багш нарын цалин дэлхийн бусад орнуудын хамгийн бага цалинтай багшаас 7 дахин бага байгаа юм.
Энэ асуудлыг ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр онцоллоо.
Эрх баригчид багш нарын цалинг сонгуулийн өмнөх жилүүдэд нэмдэг бичигдээгүй тогтолцоо бий. Тухайлбал 2007, 2010, 2012, 2018, 2020 онд багш нарын цалинг нэмж байжээ. Өнөөдрийн байдлаар 25 жил улсад ажилласан багш 850 мянган төгрөгийн цалин авч байна. Харин хувийн сургуулийн багш нар хамгийн багадаа 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа юм.
Дэлхийн улс орнуудын багш нарын цалинг доллараар хөрвүүлэхэд жилд дунджаар 44-67 мянган ам.долларын цалин авдаг байна. Дэлхийн улс орнуудын дунд сургуулийн багш нарын цалинг хамгийн багаас хамгийн их рүү нь эрэмбэлвэл Люксембург, Швейцарь улсын багш нар өндөр цалин авдаг бол Унгар, Польшийн дунд сургуулийн багш нарын хамгийн бага байдаг.
Харин манай улсын хувьд дунд сургуулийн багш нарын цалин дэлхийн хэмжээнд хамгийн багад тооцогдож байгаа улсаас ч доогуур буюу 7 дахин бага цалин авч байгаа нь боловсролын салбарт дэлхийн жишиг ярихад Монгол Улс хол байгааг харуулж байгаа юм.
"ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС
Сэтгэгдэл ( 4 )
Амь зогоох хэмжээний цалин шүү. Ийм цалинтай багш нарт чанарын тухай яриад хэрэггүй.Сайд Энхамгалан багшийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх талаар юу хийсэн юм вэ? Юу ч хийгээгүй, хоосон чалчсан шүү дээ. Энэ нөхрийг аль болох хурдан зайлуулах хэрэгтэй. Боловсролын багц хууль гэж яриад 2 жил боллоо. Энэ хууль батлагдаад ч үр дүн гарахгүй. Яагаад гэвэл гол зүйлээ мэдэхгүй бна.Юу ч мэдэхгүй зөвлөх, газрын дарга нар БШУ -ны яамыг самарч гүйцлээ. хүүхдийн цэцэрлэгээс өөр мэдэх юмгүй сайд энэ салбарыг яаж удирдах вэ? Намын шахаагаар удирдах зөвлөлийг бүрдүүлдэг тэнэг бодлогоо зогсоо.
Чогсом 5 цагийн өмнө 202.179.24.223\nАнхны түүх нь бол арай өөр. Нью-Йоркийн биеэ үнэлэгчид далайчидын цалинг нэмэгдүүлэх гэж жагссан байдаг. Европ болон бусад газраас ирсэн онгоцууд тэнд очдог байв. Далайчидын цалинг өгөөгүйгээс биеэ үнэлэгчид тэдэнтэй хамт жагссан. Сүүлд нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд хоолны сав барьж жагссан. 1908 онд Германы социал демозратч эмэгтэй Клара Цеткин Копенгөгенд болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн 8-р конгресст энэ өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгөалах өдөр болгохыг уриалсан түүхтэй.
Монгол Улс эдийн засгийн хөгжлөөр дэлхийд сүүл баридаг болохоор жирийн ард иргэд үнэн байдалтай нүүр тулж хамгийн бага цалин авахаас аргагүй. Нөгөө авилгалчдын эхнэр хүүхэд, хамаатан сандангууд төрийн албан тушаалтнаар ажиллаж хамгийн өндөр амьдралд нийцэхгүй балингууд авдаг. Авилгалаа нуухын тулд цалингаа хэт өндөр тогтоож олсон хууль бус их хэмжээний мөнгөө зээл болгож харуулдаг байх.
Дэлхийтэй монголын цалинг харьцуулах юм бол өөр шүү. Багш нарын цалин нэг үеэ бодвол гайгүй болсон штээ. Бүх юмыг битгий харлуулж байгаач.