АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арьсны хорт хавдрын мэс засалд орсон тухай Цагаан ордны эмч Кевин О’Коннор мэдээлжээ.
Байден Вашингтон дахь Уолтер Ридийн нэрэмжит цэргийн төв эмнэлэгт мэс засал хийлгэсэн байна. Мэс заслын дараа 80 настай Жо Байден үзлэгт орж, эмч нар түүнийг эрүүл, ажил хийх чадвартай хэмээн дүгнэсэн байна. Жо Байдент оношлогдсон арьсны суурь эсийн хорт хавдраар АНУ-д жилд 3.6 сая хүн өвчилдөг байна.
Нэгдүгээр сард Жо Байдены эхнэр Жилл Байден мөн ижил төрлийн мэс засалд орж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
80 tai huniig erunhiilugch hiij bhad Manaihan 50 tai tetgevert garna gej temtsel hiideg biz dee . 50 hurvel hugshin boldog unen ORK setgelgeetei sonin uls shu