“Оросоос ичиж байна” гэсэн Их театрын балетчиныг ХАЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

Оросын Их театрын шилдэг балетчин Ольга Смирнова жилийн өмнө Оросоос ичиж байгаа тухайгаа бичээд Нидерланд руу явсан билээ.

Театраас нь “Смирнова өөрийн хүсэлтээр жилийн чөлөө авсан” гэж мэдээлж байсан ч 31 настай балетчин бүсгүйг тухайн үед нь халсан байжээ.

Ольга Смирнова “Оросоос ичих өдөр ирнэ гэж би хэзээ ч бодож байгаагүй. Бид дэлхийн сүйрлийн оролцогчид биш болж үлдэж чадахгүй. Одоо шугам зурагдсан. Дайныг би зүрхнийхээ угаас эсэргүүцэж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top