Ч.Тамираа: 11 мянган тээврийн хэрэгслийн бүртгэл устсан асуудал эцэслэгдээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 03 сарын 21

Өнөөдөр болсон /2023.03.21/ Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн хурлын үеэр  ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираагаас дараах зүйлсийг тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногт 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдсон гэсэн мэдээллийг Хууль хяналтын байгуллагаас өгсөн. Үүнд Гаалийн байгууллага ямар тайлбар мэдээлэл өгөх вэ?

-Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байх явцдаа олж авсан мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхдөө 11000 тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй талаар дурдсан. Энэ мэдээллийг Гаалийн байгууллага мэдэж байгаа. Энэ шалгалтын үйл ажиллагаанд Гаалийн байгууллага хамтран оролцоод ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл таны асуусан асуултад дурдагдсан төрийн эрх бүхий байгууллага хил хамгаалах байгууллагаас улсын хилээр нэвтэрсэн авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг аваад, энэ мэдээллээ гаалийн байгууллагын мэдээлэлтэй тохирч байна уу, зөрүү гарсан байна уу, мэдээлэл дундаасаа устсан уу гэдэг дээр шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Гаалийн байгууллага яг энэ үйл ажиллагаанд нь оролцоод, тухайн шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд гаргаж өгөх, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэтээр энэ хэргийг шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь хангаж, хамтран ажиллаж байна.

Ер нь энэ тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй байна.

Өнгөрсөн долоо хоногт энэ мэдээлэл цацагдсаны дараагаар хууль хяналтын байгууллагуудаас манай Гаалийн байгууллагатай хамтраад гаалийн байгууллагын мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 авто машины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийхээр, шалгалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна.

-Хууль хяналтын байгууллага зөрүүтэй мэдээлэл өгсөн гэсэн үг үү?

-Зөрүүтэй мэдээлэл гэж үзэхгүй. Хамтарсан шалгалтын хүрээнд мэдээлэлд дурдагдсан 11 мянган гэдэг тоон мэдээллийн  7 мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээлэл манай мэдээллийн баазад байгаа. Үлдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг судлах, шинжлэх ажил хийгдээд явж байна. Энэ шалгалтын ажил дуусмагц мэдээлэл өгөх боломжтой.  

-Тухайн мэдээллийн хадгалах, хамгаалах үүрэг нь Гаалийн байгууллагад байдаг уу? Аль байгууллага нь хариуцдаг вэ?

-Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа хамгаалалт сайтай мэдээллийн сервер, цахим систем ашигладаг. Мөн төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журам үйлчилдэг. Энэ дүрэм журмынхаа хүрээнд хадгалагдаж, хамгаалагдсан уу, мэдээлэл өөрөө бүрэн хадгалагдаж байгаа нь үнэн үү, эсвэл зарим мэдээлэл байхгүй байна уу гэдэг нь одоо явагдаж байгаа шалгалтаар тодорхой болно гэж ойлгож болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.31) 2023 оны 03 сарын 24

Hudlaa buurinhii zuil yariad bgaarai

0  |  0
Зочин(86.111.139.151) 2023 оны 03 сарын 24

Odoo shalgaj baigaa gene uu?! Araichdeee ali hedinee togtoovhihson bishuu

1  |  0
рэгжийбуу(59.153.115.211) 2023 оны 03 сарын 21

энэ авилгачин юу гэж хуцаад байна. тогтоочихсон юм билээ. О/эрдэнэ гуай юу болоод байна. тэмцэё!!!!!!!!

0  |  0
N(66.181.160.7) 2023 оны 03 сарын 21

Zabhral

0  |  0
Top