Хуралдаанд ирээгүй 21 гишүүн ГУРВАН ГИШҮҮНИЙ АСУУДЛЫГ хэлэлцэхээс "татгалзжээ"

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байгаа юм. Учир нь, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ оруулж ирэхдээ хувь хүн болон албаны нууцад хамаарах, нууцын зэрэглэлтэй гэдгийг тодотгожээ. Тиймээс хуульд зааснаар дээрх асуудлыг гишүүд хаалттай горимоор хэлэлцэж байгаа юм.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд 75 гишүүн оролцох ёстой. Харин нэр бүхий 21 гишүүн хуралдаандаа хүндэтгэх болон бусад шалтгаанаар хүрэлцэн ирээгүй, оролцоогүй аж.

Үлдсэн 54 гишүүн өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эндээс харахад, гурван гишүүний хувь заяа 28 гишүүний кнопоор шийдэгдэхээр байна. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарыг нүүрсний хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoig(202.55.188.104) 2023 оны 03 сарын 31

ta nar namaa bod uls ornii erh ashig 1t naiz nuhdiin erh ashig hamaagui shuu tsegtselj baij tsaash hudlunu tur gal untraagaad hereggui namaa shorootoi hutgalaa yah gej tangarag urgusun yum be novshnuudaa

0  |  0
зочин(192.82.77.181) 2023 оны 03 сарын 30

хэн хэн гэдэг лалрууд хулгайчтай хуйвалдаад өмөөрөөд байгаа юм бэ нэрийг нь ил тод зарлаач тийм новшнуудыг сонгож болохгүй шүү

1  |  0
Дандаа(150.129.140.138) 2023 оны 03 сарын 31

Дандаа л улсын нууц болчдог хулгайч нар юунаас ичихгүй хулгайлноо ил тод явуул

2  |  0
иргэн (103.229.123.32) 2023 оны 03 сарын 31

адилхан хулгайчууд хэлэлцэхээс татгалзаж байгаа.нэр устай нь зарла

2  |  0
Зориг(202.126.89.56) 2023 оны 03 сарын 31

Хулгайч нарыг хэлэлцэх нь тэгээд улсын нууц уу

3  |  1
Top