Брюс Уиллисийн эхнэр: Надад ч бас тэдний хамт байгаа нь таалагддаг

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 06

 

Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллисийн одоогийн эхнэр Эмма Хэминг Брюсийг хуучин эхнэр Деми Муртай уулзахад дуртай байдаг тухайгаа ярьжээ. 

Эмма Хэминг энэ тухай өөрийн инстаграм хуудаснаа "Тийм ээ, надад ч бас тэдний хамтдаа байгаа нь таалагддаг" гэжээ. Брюс Уиллис болон Деми Мур нар 1987-2000 оны хооронд хамт амьдарсан. Гурван охины эцэг, эх болсон тэдний харилцаа өнөөг хүртэл сайн байдаг.

Эдгэшгүй хүнд өвчнөөр өвчилсөн Брюс Уиллисийн биеийн байдлаас үүдэн сайн найзууд болсон Хэмин болон Дэми Мур нар эгч дүүс мэт дотно байдаг гэнэ. Цар тахлын үеэр Хэминг болон Деми Мур нар хүүхдүүдийн хамт цагийг өнгөрөөсөн бөгөөд Брюс Уиллисийг халамжлахын тулд Айдаход хамтдаа амьдарч эхэлсэн байна. 

Саяхан 68 насныхаа төрсөн өдрийг хоёр эхнэр болон хүүхдүүдийнхээ хамтаар тэмдэглэн өнгөрүүлсэн Брюс Уиллис "Diagnosed with dementia" (FTD) хэмээх сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогджээ. Энэ өвчин нь одоогоор эмчлэгдэх боломжгүй өвчнүүдийн тоонд багтдаг. Брюс Уиллисийн гэр бүлийнхэн түүний тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласнаар уг өвчинд хандуулах олон нийтийн анхаарал дээшилнэ хэмээн үзэж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top