Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хуралд Засгийн газрын гишүүд, албан тушаалтнууд болон аймаг, нийслэлийн удирдлагууд цахимаар оролцож, мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө.
- Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл энэ сарын 15-ны байдлаар дунджаар 64 хувьтай байна.
- Дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуух, 49 турбогенератроос 27 зуух, 24 турбогенератор, бэлтгэлд 18 зуух, 9 турбогенератор, засварт 24 зуух, 16 турбогенератор байгаа ба системийн горим ажиллагаа хэвийн байна.
- Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокыг оны арванхоёрдугаар сард ажиллагаанд залгахаар төлөвлөж байна. Тус станц ашиглалтад орсноор хязгаарлалт хийхгүй зэрэг мэдээллийг албан тушаалтнууд өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Xyatadaas avax nuurs ni ene luivarchin choijoogiinxnii xujaad gargasan nuursiig butsaaj tusviin munguur avax geed baina uu daa. Mongoliin xamag mungiig Ene uvsiinxan avch baisan gej uzej baigaa. Ed naraas munguu nexej avax xeregtei dee. Uvs100- as xaragdsan daa.