Дуучин Rain-ий шинжилгээний хариу олныг цочирдуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, дуучин Rain-ий чийрэг бие олон хүмүүст дасгал хөдөлгөөн хийх урам зориг өгдөг гэхэд хилсдэхгүй. Энэ жил 40 нас хүрч байгаа тэрээр өөрийн инстаграм хуудаснаа шинжилгээнийхээ хариуг нийтэлсэн нь олон хүнийг гайхшруулсан гэнэ. 

Түүний биеийн жингийн индекс "Илүүдэл жинтэй" гэж гарсан нь Rain-ийг ч эргэлзэхэд хүргэжээ.

Тэр энэ тухайгаа "Гэхдээ би дасгал хийдэг... Бүр маш их. Би илүүдэл жинтэй гэнэ ээ. WTF... Та бүхэн юу гэж бодож байна? Би дасгалаа тогтмол, илүү их хийх шаардлагатай юм шиг байна... Одоо мэргэжлийн төвшинд бэлдэж эхлэх хэрэгтэй юу? Мэргэжлээ өөрчилдөг юм бил үү? Би өдөрт хоёр удаа дасгал хийдэг. "Машин" эвдрээгүй гэдэгт итгэлтэй байна уу?" гэжээ. 

Биеийн жингийн индексийн хүний биеийн жин болон өндрийг ашиглан тодорхойлох нь хуучирсан арга. Үүнд тухайн хүний булчингийн масс болон өөхний агууламж зэргийг харгалзан үздэггүй. Тиймээс булчингийн масс ихтэй хүмүүс таргалалттай хэмээн гарах тохиолдол гардаг байна. 

Гэвч эмнэлгийн мэргэжилтнүүд үүнийг ашигласаар байгаа нь хүмүүсийг төөрөгдөлд оруулдгийг энэхүү үйл явдал тод харуулав. Тиймээс энэ мэт эмнэлгийн дүгнэлтэд ач холбогдол өгөхгүй байхыг анхааруулжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.110) 2023 оны 04 сарын 15

Яахав дээ, анагаах ухааны эмч нар орчин үед мөнөөхөн лам нар, бөөгийн жишгээр ажилладаг болсон. Олигтойхон ханиадны учрыг ч олчихоогүй байж өвчнөөр бизнис хийхээ урьтал болгоно. Хаа ч адил. Өвчтөнийхөө сэтгэлийг үймүүлэх жинтэйхэн шалтгаан, өвчний онош гаргаж байж маргааш идэх хоолныхоо мөнгийг олж байгаа юм. Монголд бол бүр хэтэрхий. Хорт хавдрын сургаар эмч нар нь баярлана. Тэгэхээр хүн өөрөө л мэдлэгжиж хүчирхэгжиж, бие эрхтэндээ анхаарал тавьж сурахгүй бол эмч нарын идэш болоод л дуусна. Монгол эрх хүн өндрөөсөө 90-95-г хасаж байж өөрийн байх ёстой бодит жинг тооцоолох хэрэгтэй.

0  |  1
muahahah(103.57.94.181) 2023 оны 04 сарын 15

mongol zaluuchuud

2  |  0
Zochin(192.82.68.61) 2023 оны 04 сарын 13

Baahan uurag ideed hoochihson bulchin baigaa bh. Jin n undurteigoo haritsuulahad ih baij bolnoshd. Hungunii beltgel hiigeegui, nas n 40 hursen hun iluudel jintei garah n heviin dee.

0  |  7
ene(66.181.184.240) 2023 оны 04 сарын 13

bmi mody mass index

1  |  1
хэ(66.181.169.6) 2023 оны 04 сарын 13

Ийм биетэй энэ залууг илүүдэл жинтэй гэж түгнэлт гаргаж байгаа бол угаасаа асуудал ойлгомжтой. Шинжилгээ дүгнэлт хийдэг аргачлал хуучирсан байна.

10  |  2
Zochin(202.9.46.231) 2023 оны 04 сарын 14

Udur byr ,udurt 2 g.meteer tugs bieiin araas huutsulduj bie organizmaa,bulchin shurmusuu dalduur tuilduulj bgaga oilgodog bolosoi.hojim eryyl mendiin eldev asuudluud ih l gardag yumdaa

7  |  1
Top