БНСУ-д аавтайгаа хоригдсон 2 настай хүүг асрах хүнгүй гээд нутаг буцаасан гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

БНСУ-д амьдарч байсан Монгол Улсын иргэнийг оршин суух зөвшөөрөлгүй гэдэг шалтгаанаар дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тус улсын Гадаадын иргэн харьяатын газраас саатуулсан байна.

Улмаар түүний хоёр настай хүүг харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аавтай нь хамт хорь гаруй хоног хорьсон гэх бөгөөд өчигдөр /2023.04.40/ өдөр тэднийг нутаг буцаасан. Ингэхдээ хүүхдийг эмнэлэг рүү авч явна гэж худал хэлээд Монгол руу албадан буцаасан гэх мэдээллийг иргэд өгч байгаа юм. 

Уг явдлын талаар Гадаад харилцааны яамнаас “Хоёр настай хүүгийн аав өмгөөлөгч авч батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч БНСУ-ын гадаадын иргэн харьяатын газраас татгалзсан. Түүний аав жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр даатгалын хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад цагаачлалын албаныханд баригдсан. Тиймээс тухайн иргэнийг батлан даалтад гаргах боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Хоёр настай хүүхдийг нь харж хандах хүнгүй учраас аавтай нь хамт байлгасан. Уг нь хүүхдийг асран хамгаалах хүнийг олох гэж нэлээн хайж судалсан. Хүүгийн ээж нь БНСУ-д байдаг боловч хүүхдээ авах боломжгүй гэж татгалзсан учир Цагаачлалын албанаас хүүхдийг аавтай нь хамт буцаах шийдвэр гаргасан байна" гэх тайлбарыг өгч байна. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочиг(202.126.88.132) 2025 оны 03 сарын 13

Юм олон талтай .Хүүхэдтэй нь хамт байлгавал хурдан гаргах байх гнж эх нь хүүхдээ авахаас татгалзаа биз.Нөгөө талаар нэг ч гэсэн ажилтай байя гэж бодоод татгалзаа биз дээ.Залуусынхаа амьдралыг нэг ч гэсэн удаа Төр хармаар бна.үнэхээр зөрим нь ч хэцүү амьдарч бна даа! Залуучуудыг дэмжиж ажилд аваад хөдөлмөрийн мөлжлөг хийлгүй цалин хөлстийг нь цаг тухайд нь өгдөг бол яах гэж хүнтй газар хүнд хүчир ажилд нухлагдах вэ?

1  |  0
д(66.181.185.36) 2025 оны 03 сарын 13

Эх орондоо ирээч ээ,

1  |  0
Э(192.82.91.161) 2025 оны 03 сарын 13

Элчингийн мануухайнууд юу хийж суудаг юм.цүнх баригч нар явдаг гэж бүгд мэднэ шдээ.2 хон настай хүүхэд монгол хүн бишүү.очихоор үйлчилгээ гэж 00 бдагшдээ.амиа бодохоо болимоор юм.өргүй гэх шиг

3  |  1
Oilgomtjoi(66.181.183.23) 2025 оны 03 сарын 13

Zuv zuv. Okon yanziin huuli bus uildel gargaj baihad hen orovdoh ve de

1  |  0
Zocnin(108.63.250.200) 2025 оны 03 сарын 13

Ter eej gej yamar oodgui nowsh bnaa

2  |  0
Зоч(192.82.78.104) 2025 оны 03 сарын 13

Өөдтэй явах өөрөөс нь шалтгаална,ядаж суугаа орныхоо дүрэм журмыг дагаж сураарай.Бурууг бусдад тохох арчаагүй зангаасаа салцгааж хариуцлагатай амьдарцгаая,Элчин төлөөлөгчийн газар дураараа амьдрахыг хүсэгчдэд хүрч үйлчлэх боломж байхгүй байлгүй.Усыг нь уувал ёсыг нь дага гэж эцэг өвгөдийн сургааль бий.Буруутныг өмөөрч гоншигнохоо больцгоо,та нарт хэн ч өргүй,өртэй бол та нар өөртөө л өртэй биз.Хэн ч хүний өмнөөс амь зуугаагүй.

1  |  3
DR. ADITYA(197.211.63.68) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
DR. ADITYA(197.211.63.68) 2025 оны 03 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

1  |  0
Ц(66.181.190.44) 2025 оны 03 сарын 13

Эвий дээ.амьдрах гэж яваа хүмүүс шүүдээ.элчин др авч болох бждээ

5  |  0
Төр бодлогогүй ажил(202.126.88.96) 2025 оны 03 сарын 13

Иргэд маань ялангуяа залуучууд бараг бүгдээрээ л гадаад руу явах бодолтой болсон байналээ. Үүнд төр засаг буруутай.

3  |  0
өрөвчхөн(103.242.47.142) 2025 оны 03 сарын 13

Эээжийн олж татаач хариулага хүлээлгэхээр вм

5  |  0
зочин(64.119.26.156) 2025 оны 03 сарын 13

аргаа барсан хүмүүс л хандаж байхад хойт эхийн сэтгэлээр ханддаг өөдгүй балайнуудыг буцааж татаач дээ бидэнд тийм сэтгэлгүй новшнууд хэрэггүй

3  |  0
Монгол(202.55.183.178) 2025 оны 03 сарын 13

Монгол залуусын сайхан амьдралд Солонгосын элчин сайдын яам Цагаачлалын алба болон Монголын төр хоёр саад учруулах юмдаа.

2  |  0
Close menu