Бяцхан Гүег БЗД-ийн Засаг даргын нэрэмжит тэмцээнээс аяллаа эхлүүллээ

2023 оны 05 сарын 02

Баянзүрх дүүрэгт өрнөж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажилтай танилцаж, хүүхэд залуучуудад эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор Гүег миний бие аяллаа эхлүүлээд байна. Баянзүрх дүүргээ ногоон байгууламжаар дүүргэж, хүр бүрд ээлтэй орчин, нийгмийг бий болгох нь миний чин хүсэл юм.

Эхний аяллаа Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын долоон төрөлт тэмцээнээс эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 4 дүгээр сарын 26-аас 30-ний хооронд болсон юм.
 

Тэмцээн сагс, волейбол, ширээний теннис, боулинг, шатар, дартс, снукер билльярд гэсэн долоон төрлөөр явагдсан. 25 багийн 1100 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Цагдаагийн хоёрдугаар хэлтэс гутгаар байр, Амгалан амаржих газар дэд байрт шалгарсан бол нийлбэр дүнгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын баг тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цомын эзэн болсон.

Тэмцээнд оролцсон тамирчдадаа дахин баяр хүргэе. Цаашид Баянзүрх дүүргээр алхаж зугаалан, спортын бүхий л төрлөөр хичээллэж, музей үзэн, соёл урлагийн арга хэмжээнд хүүхэд залуучуудтайгаа хамт оролцож цагийг зугаатай өнгөрүүлэх болно.

Хүндэтгэсэн: Гүег...

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top